Польшоос Путинд барьсан бэлэг

Хуучирсан мэдээ: 2023.09.24-нд нийтлэгдсэн

Польшоос Путинд барьсан бэлэг

Польшоос Путинд барьсан бэлэг

Украины Европ дахь хамгийн үнэнч холбоотонд тооцогдож байсан Польш улс хөрш рүүгээ зэвсэг илгээхээ зогсооно гэж мэдэгдсэн. Польш улс үр тарианы импортын хоригоо үргэлжлүүлж буйг Зеленский шүүмжилсний дараа тэд энэ мэдэгдлээ хийсэн юм.

Эргэн сануулахад, Европын холбоо тавдугаар сард тариаланчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор үр тарианы импортын хориг тогтоосон. Өнгөрсөн долоо хоногт хоригийг цуцалсан ч Польш, Унгар, Словак улсууд хязгаарлалтыг хэвээр үлдээнэ гэжээ.

Европын улстөрчдийн хувьд хөдөө аж ахуй нэн чухал салбар юм. Польшийн аравдугаар сарын 15-нд болох сонгуульд хөдөөгийнхний санал нэн чухал аж. Тиймээс Польшийн засгийн газар үндсэрхэг шийдвэр гаргахыг хүсч буй нь утга учиртай. 

Польш, Украины үл ойлголцол Европын нэгдмэл байдлын талаарх асуултуудыг үүсгэв. НАТО-ийн эх сурвалж хэлэхдээ "Польшоос Украинд зэвсэг нийлүүлсээр байх болно. Үүнд эргэлзэхгүй байна. Польшууд Украиныг энэ дайнд ялуулах сонирхолтой байгаа. Эс тэгвээс тэд Оростой шууд тулах болно. Гэхдээ сонгуультай холбоотойгоор тэд одоохондоо ийм шийдвэр гаргаж байна" гэжээ.

Өөр нэгэн эх сурвалж хэлэхдээ "Барууны орнууд одоогоор Украиныг өөртөө нэгтгэхийн тулд асар их хүчин чармайлт гаргаж байна. Украин Европын холбоо болон НАТО-ийн аль алинд нь элсэхээр оролдож байна. Үүнийг нь ч санал нэгтэй дэмжиж байна. Гэхдээ энэ дэмжлэг нь анхааруулга болон тодорхой нөхцөлтэй хамт ирдэг. Европын холбооны ихэнх гишүүн орон Украиныг хүлээн зөвшөөрөхийн тулд холбооны үйл ажиллагаанд томоохон шинэчлэл хийх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Хэрвээ Украин холбоонд нэгдэх юм бол гишүүн орнуудад татаас хэлбэрээр, тэр дундаа хөдөө аж ахуйд зарцуулагдаж байгаа ихэнх санхүүжилт Украинд очно" гэв. 

Европын эрх баригчид Польшийн шийдвэрт дургүйлхэж байгаа эцсийн шалтгаан нь ОХУ дахь суртал ухуулгын эргэлт юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос энэ талаар асуухад "Варшав, Киев хоёрын хооронд тодорхой хурцадмал байдал бий. Энэ хурцадмал байдал нэмэгдэнэ гэж бид таамаглаж байна" гэжээ. Эцэст нь барууныханд муу зүйл Орост сайн. Барууныхны дунд маргаан өрнөх нь Кремльд сайн хэрэг гэж "CNN" мэдээллээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж