"Хижаб өмсөөгүй эмэгтэйчүүдийг шийтгэх нь тэднийг хүндэтгэсэн хэрэг"

"Хижаб өмсөөгүй эмэгтэйчүүдийг шийтгэх нь тэднийг хүндэтгэсэн хэрэг"

"Хижаб өмсөөгүй эмэгтэйчүүдийг шийтгэх нь тэднийг хүндэтгэсэн хэрэг"

Олон нийтийн газар хижаб өмсөөгүй эмэгтэйчүүдэд хатуу шийтгэл ногдуулах тухай хуулийг Иран улс өнгөрч буй долоо хоногт баталсан. Шинэхэн батлагдсан хуультай холбоотойгоор Ираны ерөнхийлөгчийн эхнэр Раддац Аламолхода хэвлэлд ярилцлага өгчээ. 

"Хижаб өмсөөгүй эмэгтэйчүүдэд шийтгэл ногдуулах нь тэднийг хүндэтгэж буй явдал. Аль ч улс оронд энэ бол жам ёсны зүйл. Хувцаслалтын тухайд үзэл бодлын зөрүү байж болно. Энэ нь тэдний хүсэл сонирхол, амьдралын сонголт, нийгмийн эрхэд хамаарах зүйл. Хаа сайгүй, тэр байтугай сургуулийн орчинд ч хувцаслалтын дүрэм гэж байдаг. Хижаб өмсөх уламжлал байсаар ирсэн. Хууль зөрчих, аливаа хуулийг уландаа гишгэх нь өөрийн гэсэн шийтгэлтэй байдаг" гэж тэр ярьжээ.

"Таны бодлоор тэдэнд ямар шийтгэл оногдуулах ёстой вэ" гэж асуухад "Үүнийг дарангуйлал гэж үздэг эмэгтэйчүүд байдаг. Би хуулийн чиглэлээр мэргэшсэн хүн биш. Тиймээс би мэргэжлийн түвшинд хариулж чадахгүй. Гэхдээ олон улс оронд хууль зөрчсөн тохиолдолд адилхан л шийтгэл ногдуулдаг" гэж хариулав.

Иран улсад "Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө" хөдөлгөөн өрнөж, эмэгтэйчүүд хижаб өмсөхөөс татгалзах болсон. Хүний эрхийн байгууллагын мэдэгдсэнээр тус хөдөлгөөн эхэлснээс хойш дор хаяж 551 жагсагч, түүний дотор 68 хүүхэд, 49 эмэгтэй амиа алджээ.

Эх сурвалж: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-24 213.87.161.71

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Zochin 2023-09-24 184.151.190.63

Ed niitiin bassaind eneteigee ordog kkk

Avatar

Нэргүй 2023-09-24 66.181.184.32

chi iranruugaa tonil orchuulagch nertei elbegbuzariin hoshnogo dooloodog j****r

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж