Ши Жиньпин Өмнөд Солонгост айлчлана

Ши Жиньпин Өмнөд Солонгост айлчлана

Ши Жиньпин Өмнөд Солонгост айлчлана

Хятадын дарга Ши Жиньпин Ханжоу хотноо үргэлжилж буй Азийн наадмын үеэр Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дак Сүтэй уулзжээ. Тэрбээр энэ үеэрээ Өмнөд Солонгост айлчлах талаар нухацтай бодож үзнэ гэж хэлсэн байна. Эх сурвалжийн хэлснээр Ши Жиньпин Ханжоуд Хан Дак Сүтэй уулзмагцаа айлчлалын асуудлыг хамгийн түрүүнд хөндсөн гэв.

Ши Жиньпиний Өмнөд Солонгост хийх айлчлал удаан хугацаанд хойшлогдсон. Тиймээс тэр айлчлалын цаг болсныг мэдэж байгаа гэж эх сурвалж хэлэв.

Тэр хамгийн сүүлд 2014 онд Өмнөд Солонгост айлчилсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Бали аралд болсон "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Юн Сук Ёл Хятадын даргыг БНСУ-д айлчлахыг урьжээ. 

"Хятадын дарга Ши Жиньпин БНСУ-ын ерөнхий сайдтай уулзах үеэрээ Солонгос хоорондын эвлэрлийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Солонгосын хойгт энх тайвны төлөөх хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээ амласан. Мөн Өмнөд Солонгос, Хятад, Японы гурван талт дээд хэмжээний уулзалтыг тохиромжтой цагт зохион байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн" гэж Хятадын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Чан Хо Жин хэллээ.

2008 онд эхэлсэн гурван талт дээд хэмжээний уулзалт хамгийн сүүлд 2019 онд болсон.

Өмнөд Солонгосын Пусан хотод 2030 онд Дэлхийн яармагийг зохион байгуулахаар төлөвлөж буй. Энэ ажилд дэмжлэг үзүүлэхийг Ши Жиньпинээс хүсэхэд "Нухацтай авч үзнэ" гэж хариулжээ. 

Хан Дак Сү сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа Хятадад айлчилж буй нь энэ юм. Түүнчлэн Ши Жиньпинтэй тэр анх удаа уулзаж байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-24 213.87.161.71

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Zochin 2023-09-24 184.151.190.63

Ovor Mongoloo avayaa!!!!!

Avatar

иргэн.. 2023-09-24 202.21.108.1

Хятад …Өмнөд Солонгос хоёрын удирдагч нар бол олон улсад нэртэй ..Манай НЭГ ЁСЛООД л гүйж явдаг хүн байдаг гэсэн тэр бол нэг их хол явах бол уу даа… бүү мэд…Сонгогчид цааш даа… Ядаж Н.Энхбаяр шиг хүнийг сонгож баймаар юм…

Avatar

Нэргүй 2023-09-24 66.181.181.173

Коммунизм аргагүйдэж л эхэлсний шинж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж