Өмнөд Солонгосын эмнэлгүүд ирэх долоо хоногоос эхлэн хагалгааны өрөөнүүдэд хяналтын камер суурилуулах болжээ. Ингэснээр өвчтөний ар гэрийнхэн хагалгааны явцыг хянах боломжтой болно. Эрүүл мэндийн үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга Даваа гаригаас эхлэн хэрэгжинэ.
Хяналтын камерын дүрсийг 30 хоногийн турш хадгалах аж. Гэхдээ өвчтөн болон мөрдөн байцаах байгууллагын хүсэлтээр хугацааг сунгах боломжтой.
Өвчтөнд мэдээ алдуулалт хийх, ухаангүй үед нь мэс засал хийх бүх л хэсгүүдэд камерыг суурилуулна. Дүрмийг дагаагүй тохиолдолд таван сая вон буюу 3741 ам.доллараар торгох юм. Мэс засал хойшлогдсон, өвчтөнд эрсдэлтэй нөхцөл үүссэн яаралтай тохиолдолд, эсвэл аливаа хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд уг дүрэм журам хамаарахгүй. Бичлэгийг задруулсан, гэмтээсэн, хуурамчаар үйлдсэн тохиолдолд таван жил хорих эсвэл 51 сая воны торгууль ногдуулна.
Дүрс бичлэгийг холбогдох байгууллагуудын хүсэлтийн дагуу үзэх боломжтой. Ингэхдээ өвчтөн болон эмнэлгийн ажилтнуудаас зөвшөөрөл авна.
Эх сурвалж: YONHAP
Нэргүй 2023-09-24 213.87.161.71
Харуулах боломжгүй.
Нэргүй 2023-09-24 66.181.190.47
со-д хагалгааны ширээн дээр цус алдуулж орхиод, шалаар нил цус асгарч юүлэгдээд байхад хэнч ирж үзэхгүй тоохгүй мэдээ алдалтыг нь далимдуулж аймар хайхрамжгүй ханддаг. цэвэрлэгч цусыг нь шалнаас шалны модоор шудраахдаа ч тоохгүй.
Нэргүй 2023-09-24 139.5.217.186
Маш буруу. Эмч нар сэтгэл зүйн дарамт авна. Бүхнийг хянах гэдэг эргүү схем рүү дэлхий даяараа явах гэж дээ. Амьсгаа давчдаж бна
Нэргүй 2023-09-24 66.181.186.92
Харин ч эмч нарыг үндэслэлгүй буруутгахаас, мөн эрхийг нь хамгаална.
Нэргүй 2023-09-24 43.242.243.229
Мэс засал хэцүү шүү амьд шарах ширээн дээр үлдэх гээд тийм болохоор гомдолгүй нь дээр монголч гэсэн камертай болмоор бна
Нэргүй 2023-09-24 43.242.243.229
Гарах
Нэргүй 2023-09-24 66.181.160.81
"Хагалгаа" = хагалах, эвдэх, бутаргах, задлах г.м. утгатай!! Зөв хэллэг нь: Мэс засал = мэсээр засах, эвлүүлэх, янзлах !!!