БНСУ: Хагалгааны өрөөнүүдэд хяналтын камер байрлуулна

Хуучирсан мэдээ: 2023.09.24-нд нийтлэгдсэн

БНСУ: Хагалгааны өрөөнүүдэд хяналтын камер байрлуулна

БНСУ: Хагалгааны өрөөнүүдэд хяналтын камер байрлуулна

Өмнөд Солонгосын эмнэлгүүд ирэх долоо хоногоос эхлэн хагалгааны өрөөнүүдэд хяналтын камер суурилуулах болжээ. Ингэснээр өвчтөний ар гэрийнхэн хагалгааны явцыг хянах боломжтой болно. Эрүүл мэндийн үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга Даваа гаригаас эхлэн хэрэгжинэ.

Хяналтын камерын дүрсийг 30 хоногийн турш хадгалах аж. Гэхдээ өвчтөн болон мөрдөн байцаах байгууллагын хүсэлтээр хугацааг сунгах боломжтой.

Өвчтөнд мэдээ алдуулалт хийх, ухаангүй үед нь мэс засал хийх бүх л хэсгүүдэд камерыг суурилуулна. Дүрмийг дагаагүй тохиолдолд таван  сая вон буюу 3741 ам.доллараар торгох юм. Мэс засал хойшлогдсон, өвчтөнд эрсдэлтэй нөхцөл үүссэн яаралтай тохиолдолд, эсвэл аливаа хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд уг дүрэм журам хамаарахгүй. Бичлэгийг задруулсан, гэмтээсэн, хуурамчаар үйлдсэн тохиолдолд таван жил хорих эсвэл 51 сая воны торгууль ногдуулна.

Дүрс бичлэгийг холбогдох байгууллагуудын хүсэлтийн дагуу үзэх боломжтой. Ингэхдээ өвчтөн болон эмнэлгийн ажилтнуудаас зөвшөөрөл авна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж