Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны баруун бүсийн чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2023.09.23-нд нийтлэгдсэн

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны баруун бүсийн чуулган эхэллээ

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны баруун бүсийн чуулган эхэллээ

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны баруун бүсийн чуулган Ховд аймагт болж байна. Бүсийн чуулганд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Баярсайхан,  УИХ-ын гишүүн Т.Аубакир нар оролцож байна.

СДМЭХ-ны аймгуудын салбар холбоодын бүсийн чуулганыг нээж, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа үг хэллээ.

Энэ жилийн бүсийн чуулган Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа -2050”, уг бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олны хүртээл болгох, түгээн дэлгэрүүлэх, 2024 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг угтсан бэлтгэл ажлын хүрээнд харилцан туршлага судлах, тогтвортой хөгжлийг дэмжих санал, санаачилгыг ажил хэрэг болгохоор зорьж байна.

Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд малчин, саальчин, багш, инженер, бизнес эрхлэгч салбар салбарын төлөөлөл болсон 400 гаруй эмэгтэйчүүд оролцож байна.

Эдгээр эмэгтэйчүүд бүс нутгийн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогод туссан зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүд хэрхэн оролцох талаар санал  солилцож байгаагаараа онцлогтой.

Бүсийн чуулганаас гаргасан саналуудыг нэгтгэн, аймаг, орон нутгийн мөрийн хөтөлбөрт тусгах, Засгийн газрын хөгжлийн бодлогод оруулахад анхаарч ажиллахаа СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа мэдэгдлээ.

Мөн тэрбээр чуулганд өндөр ач холбогдол үзүүлэн хүрэлцэн ирсэн Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Завхан, Ховд аймгийн СДМЭХ-ны гишүүд, удирдлагууд, нийгмийн төлөөлөл болсон салбар салбарын эмэгтэйчүүдэд талархал илэрхийлж, “Энэ бол зөвхөн улс төрч бүсгүйчүүдийн чуулган биш энэ бол улс эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэж буй салбар салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн чуулган юм. Бид зөвхөн гэр гийгүүлэгч биш өнөөгийн нийгмийг гийгүүлэгчид болон гэрэлтэхийн төлөө оролцоогоо нэмэгдүүлж, дуу хоолойгоо хүргэх нь чухал гэдгийг онцоллоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж