Д.Амарбаясгалан: Монгол Улсыг “ажиглалтын жагсаалт”-д орууллаа

Хуучирсан мэдээ: 2023.09.23-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан: Монгол Улсыг “ажиглалтын жагсаалт”-д орууллаа

Д.Амарбаясгалан: Монгол Улсыг “ажиглалтын жагсаалт”-д орууллаа
Монгол Улс допингийн асуудлаас үүдэн ирэх олимпод цагаан туган дор орох эрсдэлтэй байгаа билээ. Тиймээс өнгөрөгч Засгийн газрын хуралдааны үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.  Тэрбээр Монгол Улсыг ажиглалтын жагсаалтад оруулсан талаар мэдээлжээ. Тухайлбал, " Дэлхийн Допингийн Эсрэг Байгууллагын энэ оны хоёр дахь уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 22-ны өдөр  боллоо.
Уулзалтаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг  дөрвөн сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, “ажиглалтын жагсаалт”-д орууллаа.
Манай улс тэдгээр биелүүлэх шаардлагатай дүрмүүдийг дөрвөн сарын хугацаанд биелүүлэх боломжтой гэдгээ нотолж чадсан юм.
Цаашид Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Монголын Үндэсний Олимпийн хороо, Биеийн тамир, спортын Улсын хороо, Монголын Допингийн Эсрэг Үндэсний байгууллага хамтран ажиллаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэх, эрсдэлийг арилгахад идэвхтэй ажиллах болно" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж