"Дорнодын шинэ сэргэлт" хөрөнгө оруулалтын чуулганд ирсэн зочид Чойбалсан хотын бүтээн байгуулалттай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2023.09.23-нд нийтлэгдсэн

"Дорнодын шинэ сэргэлт" хөрөнгө оруулалтын чуулганд ирсэн зочид Чойбалсан хотын бүтээн байгуулалттай танилцлаа

"Дорнодын шинэ сэргэлт" хөрөнгө оруулалтын чуулганд ирсэн зочид Чойбалсан хотын бүтээн байгуулалттай танилцлаа

“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулга энэ сарын 23-наас 25-ны хооронд Чойбалсан хотноо зохион байгуулагдаж буй. Өнөөдөр ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймаг, Манжуур хотын албан төлөөлөгчдийн бүрэлдэхүүн болон Хөлөнбуйр хотын бизнес төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ДБЭХС ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөл бүтээн байгуулалт, Дорнод бүсийн "Үйлдвэр технологийн парк", Улаанбаатар төмөр замын “Баянтүмэн” тасгийн үйл ажиллагаатай танилцав. Дорнод аймаг нь Монгол Улсын Зүүн бүсийн тулгуур төв болон хөгжиж буй аймаг бөгөөд БНХАУ, ОХУ-тай 6 боомтоор хиллэж Зүүн хойд азийн зах зээлд гарах хамгийн ойрын гарц бүхий бүс нутаг.

Дорнод Бүсийн Эрчим хүчний систем ТӨХК нь хүчин чадлаа нэмэгдүүлж 2024 онд ашиглалтад бүрэн орсноор Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум, 25039 айл, 3133 ААН, албан байгууллага, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрүүд болон бусад үйлдвэрийг тасралтгүй найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм. Мөн “Дорнод” бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн парк нь 4 улиралд мах махан бүтээгдэхүүн, малын түүхий эдийг үйлдвэрлэн экспортод гаргаж байна. Чойбалсан-Хөөт-Бичигт боомт чиглэлийн төмөр зам барих ажил концессын гэрээгээр энэ оноос хэрэгжиж эхэлнэ. Энэхүү бүтээн байгуулалт нь Монголын төдийгүй Орос, Хятадын тэнгист гарах хамгийн дөт, стратегийн чухал ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг болох юм. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, тус боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ. ОХУ болон БНХАУ-ын албан төлөөлөгчдөд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад эдгээр үйлдвэр, бүтээн байгуулалтыг танилцуулж байна.

#ДОРНОДЫН_ШИНЭ_СЭРГЭЛТ_ХӨРӨНГӨ_ОРУУЛАЛТЫН_ЧУУЛГАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж