Ханжоугийн Азийн наадмаас манай сурвалжлагч Б.Мөнгөнтамир мэдээлж байна.
“Ханжоу-2022” 19 дэх удаагийн Азийн наадам өнөөдөр/2023.09.23/ албан ёсоор нээлтээ хийнэ. Нээлтийн өдөр ширээний теннисний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна.
6928 хүний суудалтай Гоншу Канал спорт парк гимназиумд наадмын ширээний теннисний тэмцээн болж байгаа бөгөөд залуу бүрэлдэхүүнтэй Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгийн сүүлийн тоглолтоо хийлээ.
Монголын эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо өчигдөр хүчирхэг Японы эсрэг учраа таарч, 0-3 гэсэн харьцаатай ялагдал хүлээв. Японы Миү Хиранатой М.Ундрам, Мива Харимототой Б.Болор-Эрдэнэ, Миюү Нагасакитай Б.Балжинням нар тоглож, хожигдлоо.
Харин дараагийн тоглолтоо Вьетнамын эсрэг хийн мөн 0-3 гэсэн харьцаатай жожигдож, тэмцээнээ өндөрлүүлэв.
Тэгвэл эрэгтэй шигшээ баг тэмцээний эхний тоглолтоо Хонг Конгийн эсрэг хийн 0-3, удаах тоглолтоо Бахрейны эсрэг хийн 1-3, сүүлийн тоглолтоо Ираны эсрэг хийн 0-3 гэсэн харьцаатай тус тус хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ.
Хэдий шигшээ багийн тэмцээн өндөрлөж байгаа ч ганцаарчилсан болон хосын төрлийн тоглолтууд есдүгээр сарын 27-нд эхэлнэ.
Зочин 2023-09-23 103.254.123.42
Хүрэл ; үсрээд мөнгө бүр хэтэрлээ байжээ.Теннис хөл бөмбөг гээд бүр ичиж үхмээр .Чадварлаг хэдийгээ аваад яваач ээ. Маш олуулаа явсан .Тэднийг дагаж савсаганасан баахан нөхөд ..Хайран мөнгө .Нийгмээ дагаад спорт нь ч уруудаад байх шиг боллоо доо хөөрхий.
Зочин 2023-09-23 103.140.10.196
Үндсэн техникээ зөв эзэмших хэрэгтэй. Үндсэн техникээ зөв сураагүй хүн ширээний теннисээр бол эхлэн суралцагч л гэсэн үг. Данзаановыг барахгүй гэвтэцгээжээж дэлхий, олимпын аварга болно гэцгээдэг юм билээ.
Зоригоо 2023-09-23 202.126.90.126
Хайран хөрөнгө мөнгө шал арчиж, бусад багуудын бие халаалтын баг болох гэж очиж байснаас зүгээр зөвхөн монголдоо байл даа. Шалны алчуурууд аа…….
Иргэн 2023-09-23 103.212.119.97
бэлдэхарга барилаа өөрчилсөн дээр бна, монголдоо бие биеэ хожих яах вэ, гадаад хүмүүсийн тоглолтын техник тактикийг судлах шаардлагатай байна
Зочин 2023-09-23 213.87.150.169
~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-23 59.153.113.229
наадам нь нээлттээ ч хийгээгүй байхад хожигдоо хасагдчихдаг, жоохон тиймэрхүү л юм даа
Шударга жириин иргэн 2023-09-23 66.181.160.109
уг нь. хаалт хийтэл өрсөлдөх. байтал нээлт ч үзэлгүй хасагдаж бдаг.Иим юмнуудыг зардал чирэгдэл болж явуулж бдаг ичмээр юмда.бүх зардлыг нь төлүүлж улсыг хохиролгүй болго.урдаа яаягэж байж хэдэн сагсуу юмнуудад мөнгө гаргаад.хайран мөнгө.ядуу буурайгаа мэдэхгүй дээр доргүй хөөрцөглөх юмдаа.