Ширээний теннисний шигшээ баг наадмаа өндөрлүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.09.23-нд нийтлэгдсэн

Ханжоу-2022

Ширээний теннисний шигшээ баг наадмаа өндөрлүүлэв

Ширээний теннисний шигшээ баг наадмаа өндөрлүүлэв

Ханжоугийн Азийн наадмаас манай сурвалжлагч Б.Мөнгөнтамир мэдээлж байна. 


“Ханжоу-2022” 19 дэх удаагийн Азийн наадам өнөөдөр/2023.09.23/ албан ёсоор нээлтээ хийнэ. Нээлтийн өдөр ширээний теннисний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна.

6928 хүний суудалтай Гоншу Канал спорт парк гимназиумд наадмын ширээний теннисний тэмцээн болж байгаа бөгөөд залуу бүрэлдэхүүнтэй Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгийн сүүлийн тоглолтоо хийлээ.

Монголын эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо өчигдөр хүчирхэг Японы эсрэг учраа таарч, 0-3 гэсэн харьцаатай ялагдал хүлээв. Японы Миү Хиранатой М.Ундрам, Мива Харимототой Б.Болор-Эрдэнэ, Миюү Нагасакитай Б.Балжинням нар тоглож, хожигдлоо.

Харин дараагийн тоглолтоо Вьетнамын эсрэг хийн мөн 0-3 гэсэн харьцаатай жожигдож, тэмцээнээ өндөрлүүлэв.

Тэгвэл эрэгтэй шигшээ баг тэмцээний эхний тоглолтоо Хонг Конгийн эсрэг хийн 0-3, удаах тоглолтоо Бахрейны эсрэг хийн 1-3, сүүлийн тоглолтоо Ираны эсрэг хийн 0-3 гэсэн харьцаатай тус тус хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ.

Хэдий шигшээ багийн тэмцээн өндөрлөж байгаа ч ганцаарчилсан болон хосын төрлийн тоглолтууд есдүгээр сарын 27-нд эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж