Х.Нямбаатар сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ван Шяохунтай албан ёсны уулзалт хийв

Х.Нямбаатар сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ван Шяохунтай албан ёсны уулзалт хийв

Х.Нямбаатар сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ван Шяохунтай албан ёсны уулзалт хийв

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохуны урилгаар энэ сарын 18-ны өдрөөс Хятад Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд энэ сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай албан ёсны уулзалт хийж талууд хоёр улсын харилцаа, тэр дундаа хууль сахиулах салбарын болон яамд хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Мөн талуудын 2022 оны 4 дүгээр сард байгуулсан яамд хоорондын 2022-2026 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийг цаашид илүү үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор хууль сахиулах салбарын албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд урт болон дунд хугацааны сургалтад тогтмол хамруулах, хамтарсан сургалт, семинар зохион байгуулах замаар туршлага солилцох, түүнчлэн хил дамнасан болон зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи болон цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллах талаар тохиролцсон болно.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас энэ сарын 19-21-ний өдрүүдэд тус улсын Жяньсү мужийн Ляньюньган хотноо зохион байгуулж буй “Даян дэлхийн олон нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-д оролцохын зэрэгцээ форумын үеэр зохион байгуулагдсан сайд нарын түвшний дугуй ширээний уулзалтад үг хэлж оролцов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-23 219.74.106.60

монголчуудыг хамтарч барих,шоронд хатааж гд тохирсон уу.Одоо байгаа Дарга сайд нар чинь хамгийн том эрх мэдэлтэй том том хуйлгайч луйварчид нь үлдсэн бгаа шүү.

Avatar

Нэргүй 2023-09-23 213.87.150.169

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Ард түмэн 2023-09-23 202.9.46.82

нямбактер данхан толгойн хоосон толгойг зайлуульч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж