Ирэх долоо хоногт төвийн аймгуудаар нойтон цас орж, шуурна

Ирэх долоо хоногт төвийн аймгуудаар нойтон цас орж, шуурна

Ирэх долоо хоногт төвийн аймгуудаар нойтон цас орж, шуурна

Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр ирэх долоо хоногт төвийн нутгуудаар нойтон цас орж, шуурах төлөвтэй байгааг мэдээллээ.

2023 оны есдүгээр сарын 24-нөөс 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэе.

  • 24-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 27-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн баруун хагаст, 26-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2023-09-23 66.181.191.243

Захын аймгуудаар хуурай цас орох уу? хэ хэ хэ. Мокрый снег гэдэг орос үг чинь монголоор хайлмаг цас шүү дээ.

Avatar

8888 2023-09-23 103.57.93.141

нойтон цас

Avatar

Нэргүй 2023-09-23 213.87.150.169

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж