Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 25-ны өдөр болно. Тус чуулганаар АЭХ-ны ээлжит ерөнхийлөгчийг сонгох бөгөөд 21 аймаг есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож АЭХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгон баталгаажуулна. Нийт есөн хүн нэрээ дэвшүүлснээс Д.Энхтуяа, Г.Хажидмаа нар нэрээ татсан.
Тиймээс өнөөдөр 12.00 цагаас нэр дэвшигчид АН-ын дарга Л.Гантөмөрөөс мандатаа авах юм байна.
АЭХ-НЫ ТЭРГҮҮНД ГОРИЛОГЧИД:
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан
- "М-Ойл" группийн захирал Б.Пунсалмаа
- Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа
- ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд,
- АН-ын гишүүн Ц.Уянга,
- АН-ын гишүүн Н.Одонгуа
Холбоотой мэдээ