БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнү Руй нь ажлаа хүлээлгэн өгсөн. Түүний оронд Хятадын Гадаад харилцааны яамны Азийн газрын дэд дарга Шэнь Минь Жуань гэх эмэгтэй томилогдоод буй юм.
Тэрбээр Хятадын ГХЯ-ны Азийн газрын дэд захиралын албыг хашиж байсан юм байна.
Эргэн сануулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ хуучин “Шэнь хуа” буюу одоогийн “China enegy” компанийн төлөөлөлтэй ажлын уулзалт хийсэн. Тэр уулзалтад БНХАУ-с Монгол Улсад суух элчин сайд Цай Вэнь Рүй /Cai Wen Rui/-г дагалдаж очсон хүмүүс дотор Хятадын гадаад харилцааны яамны Aзи тивийн асуудал хариуцсан газрын дэд дарга Шэнь Минь Жуань /Shen Min Juan/ гэдэг бүсгүй байлцсан нь Монголын зочид төлөөлөгчдын анхааралд өртсөн байдаг.
Өмнөх нийтлэлийг энд дарж үзнэ үү.
Холбоотой мэдээ