Билл Гейтс мод тарьдаггүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.09.23-нд нийтлэгдсэн

Билл Гейтс мод тарьдаггүй гэв

Билл Гейтс мод тарьдаггүй гэв

Билл Гейтс бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нийгмийн болон хувь хүний ​​хувьд томоохон хандивлагч юм.

Тэрбээр жил бүр 10 сая ам.долларын чекийг цэвэр эрчим хүч худалдаж авахын тулд өөрөө гаргаж буй нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг нөхдөг нэг компанид бичиж өгдөг. Гэхдээ түүний мөнгө зөвхөн технологиор батлагдсан цаг уурын шийдлүүдэд зориулагддаг болохоос мод тарих гэх мэт туршигдаагүй арга барилд зориулагдаагүй гэв.

Нью-Йорк хотод болсон Нью Йорк Таймс Уур амьсгалын төлөөх дээд хэмжээний уулзалт дээр Гейтс нүүрстөрөгчийн давхар ислийг агаараас шууд ялган авах технологи боловсруулдаг “Climeworks” компанийн хамгийн том бие даасан үйлчлүүлэгч гэдгээ мэдэгдэв. Түүнчлэн тус компани бага орлоготой айл өрхөд цахилгаан дулааны насос, нарны зай хураагуур худалдаж авах гэх мэт компани Гейтст зориулж "төрөл бүрийн зүйл" хийдэг.

"Гэхдээ би батлагдаагүй  аргуудыг ашигладаггүй. Би мод тарьдаггүй” гэж Гейтс Нью Йорк Таймс сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. “Хэрэв бид хангалттай мод тарьвал уур амьсгалын асуудлыг бүхэлд нь шийднэ гэж олон хүн итгэдэг” гэж сонины сурвалжлагч түүнд тайлбарласан. Хариуд нь "Энэ бол бүрэн утгагүй зүйл. Бид шинжлэх ухааны хүмүүс үү эсвэл тэнэгүүд үү? Бид аль нь болохыг хүсч байна?" гэж Билл Гейтс хэлжээ.

“Salesforce”-ийн гүйцэтгэх захирал Марк Бениоф 2020 онд уур амьсгалын хямралыг шийдвэрлэхийн тулд 2030 он гэхэд дэлхий дээр нэг их наяд мод тарих санаачилгыг эхлүүлсэн.

Уур амьсгалын эрдэмтэд зүгээр л олон мод тарих нь дэлхийн дулаарлыг зогсооход хамгийн бага нөлөө үзүүлнэ гэдгийг тогтоожээ. Энэ оны эхээр “MIT” болон ашгийн бус “Climate Interactive” байгууллагын  хийсэн судалгаагаар нэг их наяд мод тарьснаар 2100 он гэхэд цельсийн 0.15 хэмээр дулаарахаас сэргийлнэ гэдгийг тогтоосон.

Хариг “Climeworks”-ийн нүүрстөрөгчийн төрөгчийн хуримтлуулах үйлдвэр нь 0.42 акр талбайд жил бүр 4000 тонн CO₂-ыг агаараас ялгаж авах боломжтой. Энэ нь нэг модноос бараг 1000 дахин илүү үр дүнтэй гэж компанийн вэбсайтад бичсэн байна. “Climeworks” нь 28-112 долларын үнэтэй нүүрстөрөгчийн хийг агаараас ялгах төлөвлөгөөг  бие даасан хэрэглэгчдэдээ борлуулдаг. Та хэдий чинээ их мөнгө төлнө, компани таны нэр дээр төдий чинээ их “CO2”-ыг агаараас ялган авч устгах гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: OBSERVER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж