ДЭЗФ-ын үр дүн Монголд ихээхэн хамаатай

ДЭЗФ-ын үр дүн Монголд ихээхэн хамаатай

Оросонгол: Хөгжлийн шинэ замд хамтдаа-

Агуулга, цар хүрээний хувьд хоёрт орох Эдийн засгийн форум Владивосток хотноо өндөрлөлөө. Оросын гол гол байгууллага, бүс нутгийн тэргүүнүүд, томоохон корпорацуудын төлөөлөл форумд оролцлоо. Азийн улс орнуудтай улам илүү нээлттэй байх хандлагыг дэмжин хөгжүүлж, нэг чиглэлд хамтран ажиллах Оросын байр суурийг форумын үр дүн харууллаа.

Дорнын Эдийн засгийн форумд (ДЭЗФ) гадаад орны төрийн төлөөллүүд оролцсоноос дурдвал, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч дарга Жан Гоцин, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсын дэд ерөнхийлөгч Пани Ятхоту, Мьянмарын Ерөнхий сайдын орлогч, Тээвэр, харилцаа холбооны сайд Мйя Тун Оо нар байлаа. Мөн 12 улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн оролцлоо.

Форумын үр дүнд хэрэгжих шийдвэрүүдийн чамгүй олон нь Монголд хамаатай байна. Тухайлбал, Орос улс Монголд 880 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг барьж өгөхөд бэлэн байна. Төмөр замын өргөтгөл, сайжруулалтын ажил Оросын талаас хурдтай хийгдэж байна. Монголын талын санал болгосон Төвийн коридор төдийгүй Баруун коридорын төсөл дэмжигдлээ. Хоёр орны бизнесмэнүүд харилцан худалдааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

СТРАТЕГИЙН ТҮНШҮҮД

ДЭЗФ-2023-ын үеэр Буриад улсын тэргүүн Алексей Цыденов Монголын төлөөлөгчидтэй уулзаж, форумын хөтөлбөрт багтсан “Монгол-Орос бизнес хэлэлцүүлгийг удирдан чиглүүлсэн. Оросын талаас энэхүү хэлэлцүүлэгт Евразийн Эдийн засгийн зөвлөлийн Худалдааны коллегийн гишүүн (сайд) Андрей Слепнев, ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Андрей Руденко, мөн Оросын бизнесийн төлөөллүүд болох “Трансконтейнер, Интер РАО Экспорт, Сибагро, Титан, Курорты Бурятии” компанийн төлөөллүүд оролцлоо. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд Дмитрий Вольвач, Монгол дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгч Максим Васильев нар онлайнаар оролцсон юм.

Монголын төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, ноён Чимэдийн Хүрэлбаатар ахалсан. Түүнийг Эдийн засгийн хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтыгн бодлогын газрын дарга Бат-Ирээдүйн Анар, Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Баасанжавын Болор-Эрдэнэ, Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ичинхорлоогийн Лувсанцэрэн, Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн дарга В.Энхбаатар нар дагалдлаа.

“ОХУ-ын хувьд Монгол бол стратегийн түнш: Монгол-Оросын хуурай газрын хил хамгийн урт хилийн нэг юм. Буриад улсын хувьд Монгол болтүүхээр холбогдсон ах дүүгийн, найрамдалт ард түмэн. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж байна вэ, ямар ирээдүй байна вэ, ямар асуудлыг хамтран шийдэж, ямар төслүүдийг хамтран хэрэгжүүлж болох вэ гэдгийг өнөөдөр бид хэлэлцэх гэж байна” хэмээн Алексей Цыденов хэлэлцүүлгийг нээж хэлсэн.

ХООСОРЧ БУЙ ОРОН ЗАЙГ МОНГОЛ ЭЗЛЭХ БОЛОМЖТОЙ

Сүүлийн жилүүдэд хоёр орны худалдааны эргэлт сайн байна. 2022 оны эхний хагас жилийн байдлаар Орос, Монголын худалдааны эргэлт 40% өсч, 2 тэрбум 600 сая ам.долларт хүрчээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар бага зэрэг буурсан дүнтэй байна. Тиймээс барууныхан гарч яваад хоосорсон орон зайг эзлэхийг оросууд хөршдөө санал болголоо.

Гаалийн тарифын хувьд ОХУ нь Евразийн Эдийн засгийн холбооны (ЕАЭЗХ) өмнө хүлээсэн үүрэгтэй байгааг Оросын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд Дмитрий Вольвач онцлон тэмдэглэсэн.

“Худалдааны тэнцвэргүй байдал буурч, худалдааны эргэлт сайжрахыг бид ихээхэн хүсч байна… Оросын зах зээлийг Евразийн том зах зээлээс ангид авч үзэхгүй байхыг Монголын нөхдөөсөө хүсч байна. Евразийн зах зээл нь бидэнд хоёр талын хамтын ажиллагаанаас хамаагүй илүүтэй боломжийг олгодог, ложистикийн хувьд ч, санхүү төлбөрийн хувьд ч, хамтын ажиллагааны хувьд ч” хэмээн Дмитрий Вольвач хэллээ.

Оросын аж ахуйн нэгжүүд Монголын эрчим хүч, дэд бүтэц, барилгын материал, хөнгөнүйлдвэрлэл, мах боловсруулах зэрэг салбарттэргүүлэх үүрэг гүйцэтгэх сонирхолтой хэвээр байгааг Дмитрий Вольвач илэрхийлсэн. Энэ онд Оросоос Монголд нийлүүлэх түлш, мах, хүнсний бүтээгдэхүүн, бордоо, малын тэжээл, органик бус химийн бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэнийг тэрбээр онцоллоо.

Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад одоо хүртээмж нь сайжирсан тансаг ангиллын бараа бүтээгдэхүүнийг юун түрүүн онцолмоор байна. Бид Монголын GOBI, Yalguun Accessories, GOYO, Bodio’s болон Munkh Cashmere зэрэг ноолуурын тансаг брэндүүд Оросын том хотуудад сүлжээ дэлгүүр нээхийг урьж байна. Үүнийг Оросын Эдийн засгийн хөгжлийн яам бүх талаар дэмжинэ” хэмээн Дмитрий Вольвач хэллээ.

Ирэх аравдугаар сард болох хоёр орны Засгийн газар хоорондын комиссын 25-р хуралдааныг илүү ажил хэрэгч, утга учиртай зохион байгуулахаар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам зорьж байна. Энэхүү хуралдааныг Оросын талаас ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Виктория Валерьевна Абрамченко, Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар нар ахлах юм.

ЕВРАЗИЙН ОРНУУДЫН МАХНЫ ХОМСДЛЫГ МОНГОЛЫН МАХНЫ ЭКСПОРТ ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ

Евразийн Эдийн засгийн комиссийн Худалдааны сайд Андрей Слепневын хэлснээр Монголтой хамтын ажиллагаа өрнүүлэх нь тэргүүлэх чиглэлийн нэг юм. Сүүлийн 5 жилд Евразийн Эдийн засгийн холбооны гишүүн орнуудын Монголтой хийсэн худалдааны эргэлт бараг 2 дахин нэмэгдэж 5 тэрбум ам.долларт хүрсэн ч худалдааны эргэлт алдагдалтай байсаар байгааг тэрбээр онцоллоо. Монголоос мах нийлүүлэх нь ирээдүйтэй чиглэлүүдийн нэг юм.

Монголын бараа, бүтээгдэхүүн манай зах зээлд төдийлөн түгээмэл биш гэдгийг бид бодолцох учиртай. Чөлөөт худалдааны гэрээ байгуулвал Монголоос нийлүүлэх махны хэмжээг богино хугацаанд 50 мянган тонн хүргэж магадгүй. Үүнээс ч илүү байх боломжтой, учир нь, Монголын нийлүүлж буй уг бүтээгдэхүүний ангилал балансын алдагдалтай байгаа. Эдгээр нь юун түрүүн, үхэр, адуу зэрэг бод малын мах, мөн хонины мах юм. Эдгээр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд хомсдолтой учраас бид импортолж байна. Энэ хомсдлыг ойрын хугацаанд бид арилгаж чадахгүй” хэмээн Андрей Слепнев хэлээд “монгол малын мах хомсдлыг арилгаж, хэрэглэгчээ олно” гэлээ.

ШХАБ БОЛОН ЕАЭЗХ НЬ ОРОС, МОНГОЛЫН ХАРИЛЦААНД БОЛОМЖ ОЛГОНО

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Андрей Руденко Монголын төлөөлөгчдийг форумын арга хэмжээнд оролцож байгаад талархал илэрхийллээ.

“Улс төрийн бааз суурь хангалттай бат бөх байна. Өнөөдөр энд хэлэлцэгдэх асуудлууд байгаа ч гэсэн манай хоёр орны эртний түүхэн харилцааны хүч, тэр дундаа, Халхын голд цэрэг байлдааны хамтын ажиллагаагаар бэхэжсэн харилцааны хүчинд эдгээр асуудал шийдэгдэх болно. Ирэх жил бид Халх голын ялалтын 85 жилийн ойг тэмдэглэнэ, ойд зориулсан цуврал арга хэмжээг бид төлөвлөж байна. Зөвлөлтийн үе рүү хөтлөх хамтарсан төслүүд дээр бид одоо ч хамтран ажиллаж байна, хамтарсан төмөр зам болон ТЭЦ-3-ын өргөтгөл, Монголын нутгаар тавигдах маш ирээдүйтэй “Сила Сибири” төслийн боловсруулалт гээд. Хаана ч өөрийн гэсэн асуудал байдаг, гэсэн ч улс төрийн хүсэл, зориг байхад бид эдгээр асуудлыг зохицуулж, шийдэж чадна гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн Андрей Руденко онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр Монгол Улсыг ШХАБ-д урилаа.

“Бидний хувьд чухал нэг зүйл бол олон улсын тавцанд, мөн бүс нутгийн байгууллагын хүрээнд хамтран ажиллах юм. Энд би ШХАБ-ын туршлагад анхаарал хандуулмаар байна. Монгол улс 20 жил ШХАБ-ын ажиглагч байлаа. Монголын энэхүү ажиглагчийн статус нь тус байгууллагын боломж, чадалд нийцэхгүй байна гэж бид үзэж байна. Тиймээс энэ статусыг бид дээшлүүлэх сонирхолтой. Бусад бүрэн эрхт гишүүний нэгэн адил Монгол Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн байх болно” хэмээн орлогч сайд мэдэгдлээ.

ЕАЭЗХ-той илүү нягт хамтран ажилласнаар өнөөдөр тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэж болохыг тэрбээр мөн онцоллоо. “Монгол бол Ази, Номхон далайн бүс нутаг дахь бидний тэргүүлэх түншийн нэг учраас бид ирээдүйг өөдрөгөөр хардаг” хэмээн Андрей Руденко хэллээ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Салбар хуралдаан дээр хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааны ирээдүйг танилцууллаа. “Интер-РАО-Экспорт” компанийн ерөнхий захирал Максим Сергеевын хэлснээр эрчим хүчний хөгжлийн хувьд Монгол бол Оросын стратегийн түнш юм. “Интер-РАО-Экспорт” компани нь хөрш орнуудтай одоо ажиллаж буй станцуудыг өргөтгөн сайжруулах болон шинээр эх үүсвэр байгуулах чиглэлд хамтран ажиллах сонирхолтой.

Хамтран ажиллах нөхцөл боломжийн талаар тэрбээр ийн хэллээ: “Монголын эрчим хүчний систем нь Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтай баригдсан. Монголын эрчим хүчний системийн суурь нь 1960-аад онд баригдсан дулааны 7 станц юм. Эдүгээ эдгээр станцыг эрс шинэчлэн, засварлах шаардлагатай байгаа. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг, тиймээс Улаанбаатарт эрчим хүч боловсруулах, дулаанаар хангана гэдэг бол чухал асуудлын нэг. Монгол бол эрчим хүчний өөрийн гэсэн түүхий эд болох нүүрстэй газар. Эрчим хүч үйлдвэрлэх шалтгаан, боломж бэлэн байна” хэмээн Максим Сергеев хэллээ.

Улаанбаатарын ТЭЦ-3 станцын өргөтгөл, шинэчлэлийн төсөл одоо ид боловсрогдож байгаа бөгөөд төслийн дагуу 300 МВт-ын хүчин чадалтай 3 шинэ турбин, 880 МВт-ын хүчин чадалтай 3 тогоо суурилуулах юм.

Монгол Улсын Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэнгийн хэлснээр өнгөрсөн 2022 онд Монгол Улс ОХУ-аас импортлох эрчим хүчний хэмжээгээ нэмсэн бөгөөд нийт хэрэглээнийхээ 20%-ийг Оросоос импортолж байгаа юм.

“ОХУ-ын тусламжтайгаар бид станцуудаа өргөтгөн шинэчилж, эрчим хүч дамжуулах шинэ шугамуудтай болж байна. Энэ салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх хэрэгцээ бидэнд байна. Учир нь, Монголын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 5-6% нэмэгдэж байна” хэмээн И.Лувсанцэрэн хэллээ. 2021 онд Монголын парламент болон Засгийн газрын баталсан баримт бичигт нүүрсээр ажиллах эрчим хүчний 22 эх үүсвэрийг багтаасныг тэрбээр онцоллоо. Эдгээр эх үүсвэрийн зарим хэсгийн хэрэгжилтэд “Интер-РАО” оролцож байгаа юм. ТЭЦ-3 болон эрчим хүч дамжуулах дэд станцуудын төсөлд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм.

НЭЭЛТТЭЙ ЗАМУУД

Хоёр орны тээвэр-ложистикийн салбарт хамтарсан төслүүд хэрэгжиж байна.

“Орос улсын стратегийн хамтын ажиллагаа манай улсын тээврийн салбарт чухал үүрэгтэй бөгөөд хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл хэвээр байна. Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” үйл ажиллагаагаа хангалттай сайн явуулж байна. Цар тахлын өмнө үргэлж дээд үзүүлэлт тогтоож байсан. Цар тахлын үед Орос-Монголын эдийн засгийг холбож байсан ганц артер нь төмөр замын тээвэр байсан” хэмээнЗам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хэллээ.

“2015 онд Монгол, Орос, Хятадын хооронд байгуулсан баримт бичиг бидний хувьд онцгой чухал бөгөөд Оросын болоод Хятадын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан нэвтрэх чадварыг нэмэхийг зорьж байна. Улан-Үдээс Жэминь хүртэлх төмөр замын Төв коридорын хүчин чадлыг нэмэх ТЭЗҮ-ийг энэ жил Оросын болон Хятадын талтай идэвхтэй ярьж байна хэмээн Б.Болор-Эрдэнэ онцоллоо.

Буриад улсын тэргүүн Алексей Цыденов төмөр замын сайжруулалтын ажил Оросын талаас идэвхтэй хийгдэж байгааг онцолсон. Оросын “РЖД” компани Уланд-Наушки өртөөний өргөтгөлийг ид хийж байна.

Орос, Хятадыг холбосон автозамын 5 коридор байгуулж байгаагаа Монголын тал мэдэгдлээ. Уламжлалт төмөр замын Төв коридороос гадна Оросын Соловьевскаас Монгол-Хятадын хил хүртэлх Зүүн коридор, мөн Тувагаас Монгол-Хятадын хил хүртэлх Баруун коридорыг байгуулахаар төлөвлөж байна.

“Төв коридорыг хөгжүүлэхээс гадна Баруун коридорын төсөл хэлэлцэгдэж байна. Энэ бүх санал дэмжигдэнэ. Дахин хэлэхэд Оросын талаас бүх ажил бүрэн хүчин чадлаар явж байна. Одоо ачаагаа тээвэрлэх хэрэгтэй” хэмээн Алексей Цыденовхэллээ.

Б.БАЗАРСАД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ard 2023-09-23 172.59.79.85

Орос хулгайчидаас холол байсан нь амьнд өлзийтэй.

Avatar

Нэргүй 2023-09-23 66.181.168.8

ЗАЙЛӨӨӨ ХОЛХОН БАЙСАН НЬ Л ДЭЭР

Avatar

Нэргүй 2023-09-23 213.87.150.169

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Оооо 2023-09-23 103.212.118.235

ээ Бурхан минь, муу ёрын энэ новшнуудаас яаж хол байх вэ??? Яасан хэцүү юм бэ!

Avatar

Нэргүй 2023-09-23 66.181.190.87

фаак юү л гэээ

Avatar

Нэргүй 2023-09-23 66.181.160.93

Монголын экспортын бараанд 168%-ийн гаалийн татвар ногдуулан шууд хориг тавьж байгаа атлаа хамтын ажиллагаа нтр гэж шилний цаанаас чихэр долоолгох санаатай?!! Оросууд биднийг соц. үеийн колони орон, монголчууд тэнэг зусарч хэвээр гэж одоо хүртэл бодсоор байгаа бололтой???

Avatar

Зочин 2023-09-23 139.5.219.181

Дээрэнгүй Орост мах нийлүүлээд хэрэггүй, тэд үргэлж худлаа ярьдаг. Ядуу буурай орнуудтай бүхнийг хүчээр тулгах замаар шийддэг. Дэрэмдүүлэх гээгүй бол Оросоос бүх талаар хол бай. Махны зах зээл Дэлхий тэр аяараа шүү дээ. Ер нь аливаа асуудал дээр Оросоос зайгаа барих хэрэгтэй….

Avatar

Нэргүй 2023-09-23 66.181.187.68

Хулгайчид Оростой их орооцолдоод дараа нь учрах хориг хулхидалтыг давдаг л байгаа даа. МАН & ОРОС 2 яг адилхан амлалт , хулхидалтыг нэг найруулгаар хийдэг болжээ.

Avatar

Нэргүй 2023-09-23 66.181.160.93

Одоо оросуудаар дахин цахилгаан станц бариулж болохгүй шүү!!! Ёстой "бусдаараа бууз хуушуур шиг явья" гэж хэлээрэй!!!

Avatar

Нэргүй 2023-09-23 202.21.120.62

Зураг дээр Наранхүү байна яг ямар албан тушаалтай нь уг эдийн засгийн форум оролцсон нэрс байхгүй байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж