Анхны бүхэн амаргүй: Монгол 0 – 16 Хятад

Ханжоу-2022

Анхны бүхэн амаргүй: Монгол 0 – 16 Хятад

Анхны бүхэн амаргүй: Монгол 0 – 16 Хятад
Гэрэл зургийг Ч.ГАНБОЛД (МССХ)

НЭМЭЛТ:

Монголын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа Азийн наадамд оролцож, эхний тоглолтоо хүчирхэг Хятадын эсрэг хийн 16-0 гэсэн харьцаатай хожигдлоо. Гоолын бороо орсон Ханжоугийн наадмын эхний тоглолт Монголын шигшээ багт том сургамж болох нь гарцаагүй. Тоглолтын хоёрдугаар үед Хятадын довтолгооны эрчим буурсангүй. Нэгдүгээр үеийн адил дахин найман гоол оруулав. Сонирхолтой нь, Хятадын шигшээ багийн 20 дугаартай тоглогч Ургамал нь Өвөрмонголоос гаралтай байв. Тэрбээр энэхүү тоглолтод хоёр гоол оруулсан билээ.


Монголын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг "Ханжоу-2022" 19 дэх удаагийн Азийн наадмын хэсгийн эхний тоглолтоо талбайн эзэн орон болох Хятадын шигшээ багийн эсрэг хийж байна. 12 мянган хүний суудалтай Линпинг спортын төвийн цэнгэлдэхэд болж буй энэхүү тоглолтод Хятадын баг нэгдүгээр үед илт давуу тоглолтыг үзүүлж, 8-0 гэсэн харьцаатай эхний үеийг өндөрлүүллээ.

Бороотой, талбай нойтон чийгтэй тоглолтын эхний хагаст Хятадын шигшээ багаас довтлогч Ван Шуан дөрвөн гоол, хамгаалагч Ван Шаншан хоёр гоол, хагас хамгаалагч Ян Лина, хамгаалагч Лиу Янчи нар тус бүр нэг гоол орууллаа.

Нутаг дээрээ алтан медаль авах цор ганц зорилготой Хятадын эмэгтэй шигшээ багийн тухайд дэлхийн чансааны 15 дугаарт эрэмбэтэй бөгөөд Азийн наадамд гурван удаа түрүүлж, 2018 онд мөнгөн медаль хүртэж байв.

Харин Монголын эмэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа Азийн наадамд торгон жолоо өргөж буй нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХахаХаха
21
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-22 139.5.219.195

Татварын мөнгөөр явсан хүн хөлбөмбөг зэрэгт спортод байхгүй

Avatar

Ард 2023-09-22 43.242.243.81

Олигтойхон бэлдээгүй байж зүгэар газар сонирхуулан үзүүлж байгаа нь бидний татвараар бүрддэг төсвийн мөнгөнөөс гарч байгаа байлгүй…

Avatar

Болдоо 2023-09-22 37.161.133.223

хөгжөөгүй байгаа спортоор энэ олон хүний зардлыг даан явуулж мөнгө үрэх хэрэг байсан уу, тэрний оронд тэр мөнгөө дотооддоо бэлтгэл сургууль хийхэд нь зарцуулбал зүгээр байхаа даа, арай юу 16:0 ч гэх шиг

Avatar

Зочин 2023-09-22 139.5.219.195

Улс ямар ч зардал гаргаагүй

Avatar

Зочин 2023-09-22 202.126.89.153

1 гоол ч гэсэн хийл дээ. цувдайнуудаа

Avatar

Зочин 2023-09-22 202.55.188.33

хожих өдөр ирнэ дээ

Avatar

Зочин 2023-09-22 184.60.63.245

вартарьгүй тоглосон гэсэн.

Avatar

Зочин 2023-09-22 66.181.185.246

Хятад хүчирхэг баг биш ээ

Avatar

Зочин 2023-09-22 202.9.46.208

Ониго 2 үнэндээ чадвар алга хужаагаас суралц мужлаа л бдаг идаануудаа!!!

Avatar

Зочин 2023-09-22 59.153.115.45

За яаравдэээ

Avatar

Зочин 2023-09-22 202.9.46.208

Арай 2 нэр төрийн ядаж 1 мулт

Avatar

Зочин 2023-09-22 66.181.182.201

НҮДНИЙ БУЛАЙ. БИД ХӨЛ БӨМБӨГӨӨР ХЭЗЭЭ Ч ХОЛ ЯВАХГҮЙ ЮМ БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2023-09-22 202.9.46.208

Бүткүй ээ муугаа мэд дэмий зардал

Avatar

Зочин 2023-09-22 66.181.160.104

За яахав. Хэцүүхэн л юм болж. Одоо яая гэхэв дээ.
Ер нь манай аль ч спортынхонд , дайчин шаргуу байдал , хөдөлгөөн , хурд их дутагдаж байна. Эгээтэй л хонио хариулж яваа аятай. Тулааны спортод нь нухуулаад яваад байж болно гэж бодоход уламжлалт бус багийн спорт хөгжүүлэх гэж хичээж байгаа бол гадны дасгалжуулагч
зайлшгүй хэрэгтэй. Ер нь манай монголчууд унтаа , ноомой байдалтай генитэй болж биеийн хөгжил нь удааширч байна. Үүнийг өнөө үеийнхэн , залуучууд л өөрчлөх байх гэж найддаг даа.

Avatar

Зочин 2023-09-22 139.5.218.239

Бэлтгэл сургуулилт сайн хийхгүйгээр ийм том тэмцээнд орж шившиглэх хэрэггүй байсан юм. Хэмжээгээ мэдэх хэрэгтэй. Гэхдээ яахав. Хүүхдүүдийг бүр багаас нь сонгож байнгын бэлтгэл хийлгэж сургадаг болох хэрэгтэй байна…

Avatar

Зочин 2023-09-22 49.229.132.174

Thailand Mongoliin emegtei bagiin togloltiig uzej baisan bondgor bondgor mongol ohidiid jhn guij ngd unaad ugdiim bnlee, suuliin ued bur guihee ch baisan physical beltgel bur yu ch baihgui baisan, China tai yaj haritsuulah be de

Avatar

Зочин 2023-09-22 139.5.216.32

Бэлтгэлээ сайн хий

Avatar

Зочин 2023-09-22 139.5.216.237

Нөгөө Хятадыг муулаад бдаг мундаг улс хаачсан бэ.
Чив чимээгүй. Ядаж ганц гоол хийлдээ. Адилхан л хөл гартай улс харагдах юм. Бас мах иддэг мундаг чадалтай юу юу ч билээ. Хятад чинь хөл бөмбөгөөр
тийм ч сайн улс биш шүү дээ.нэг л их цээжээ балбасан улс. Хий хоосон сагсуу.
Хайран зардал. Гаднаас дасгалжуулагч ав л даа.
Хандлагаа үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Багийн спорт шүү дээ.Ямар ч дайчин байдал алга.

Avatar

Zochin 2023-09-22 103.212.119.181

Үа дараагийн удаа хожоорой

Avatar

Зочин 2023-09-22 202.9.46.208

Харагдаөч хихихх ааа хаа

Avatar

Зочин 2023-09-22 202.21.107.3

Хөл бөмбөг бол багийн спорт багаар ажиллаж багаар тоглож сурахад сургамж болно доо.
Анхны тэмцээн шүү дээ. Тэрбум 500 сая хүнтэй улсын шигшээ баг шүү дээ.
Бид хэдүүлээ билээ . Шантар чболохгүй монгол охидуудад ирээдүй бий шүү.
Хар даа. Чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд монголын эмэгтэй баг 3-р байранд шалгарч байна шүү дээ.
8 тэрбум хүнтэй дэлхийн аварга гээд бод дооь

Avatar

Зочин 2023-09-22 66.181.191.56

Ахиж улсаас мөнгө өгдгийг зогсоо. Балай юмнууд зүгээр ангайгаад л зогсож байна лээ

Avatar

Зочин 2023-09-22 203.91.115.38

Бөхчүүд л монголчуудаа баярлуулахаас бусад нь гадаадынханыг хөгжөөж байгаад ирэх юм даа

Avatar

Зочин 2023-09-22 66.181.183.229

Яаах гэж явуулсын мөнгө зардал үрээд хоолны савнууд.Наадуулаа хөл бөмбөг тоглож суртал нь өвөр монголд үлдээ.

Avatar

Онрч 2023-09-22 66.181.160.89

ингэж эхэлдэг. яахвээ.

Avatar

Зочин 2023-09-22 66.181.183.127

16 -00 хөл бөмбөгийн хаалгандаа алдсан рекорд . ядаж 1 оруулчихгүй дээ

Avatar

Зочин 2023-09-22 213.87.151.207

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

W 2023-09-22 66.181.179.68

Pee 16:0 gene uu? Yadaj ner hundiin 1 goal baihgui yum uuuuu?! Cyber sportruugaa iluu anhaaraad mungu oruulsan ni deer yum bish uu???

Avatar

Спорь 2023-09-22 66.181.183.72

cyber ямар спорт вэ?

Avatar

Зочин 2023-09-22 202.9.46.208

Ээ л***р юм аа бондгор юмнууд ядаж амьсгаагаа задлал даа ониго2

Avatar

бүтэхгүй 2023-09-22 103.161.242.170

ёооё арай ч дээ. ийм байж баг гэж шаана дээрээс нь сайн тоголлоо гэж наан пздаа. ахиж л битгий энэ тэр тэмцээнд ороо. түмний шившэг

Avatar

Зочин 2023-09-22 59.153.115.96

туршлага сургамжийг аваад 100 жил болжийнаа,хаширдаггүйээ

Avatar

б 2023-09-22 59.153.85.115

Энэ багийн спорт угаасаа явахгүй ш дээ. Улсын мөнгө үрж байхаараа гэртээ хэвтэж байхгүй.

Avatar

Анхны 2023-09-22 66.181.177.61

Анхны тэмцээн тул ийм үзүүлэлттэй байхад муу юм бишээ. Цаашид сайжирна аа. Амжилт хүсье

Avatar

Монгол 2023-09-22 66.181.161.156

Хятадыгаа их схн магтжээ хөлбөмбөгийн хөгжил нь газар тэнгэр шиг байгаа шүү дээ

Avatar

zochin 2023-09-22 202.9.40.191

Шигшиж аваагүй, дуртай спортдоо өөрийн бор зүрхээрээ яваа улсыг яах гэж шигшээ баг гэж нэрлээд байгаа юм. Шигшиж сонгож аваад хөгжүүлдэг бол юу гэж хожигдож байдаг юм.

Avatar

Зочин 2023-09-22 66.181.182.73

Дотроо шигшиж л байгаа шүү дээ

Avatar

Zochin 2023-09-22 103.254.123.70

hairan zamiin zardal

Avatar

Зочин 2023-09-22 66.181.182.73

Анхны тэмцээн ийм л байдаг

Avatar

Зочин 2023-09-22 59.153.115.22

ichig ichig erguu gichiinuud uursduu yu gej bodjihson yum

Avatar

Зочин 2023-09-22 202.9.46.208

ккк алцайсан юмнууд ихэд бодцон ядаж амьсгаагаа задал бүдкаууд аа!!!!

Avatar

Зочин 2023-09-22 66.181.191.47

ichig2

Avatar

Онигоо 2023-09-22 139.5.217.150

Одоо болио!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж