Анхны бүхэн амаргүй: Монгол 0 – 16 Хятад

Хуучирсан мэдээ: 2023.09.22-нд нийтлэгдсэн

Ханжоу-2022

Анхны бүхэн амаргүй: Монгол 0 – 16 Хятад

Анхны бүхэн амаргүй: Монгол 0 – 16 Хятад
Гэрэл зургийг Ч.ГАНБОЛД (МССХ)

НЭМЭЛТ:

Монголын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа Азийн наадамд оролцож, эхний тоглолтоо хүчирхэг Хятадын эсрэг хийн 16-0 гэсэн харьцаатай хожигдлоо. Гоолын бороо орсон Ханжоугийн наадмын эхний тоглолт Монголын шигшээ багт том сургамж болох нь гарцаагүй. Тоглолтын хоёрдугаар үед Хятадын довтолгооны эрчим буурсангүй. Нэгдүгээр үеийн адил дахин найман гоол оруулав. Сонирхолтой нь, Хятадын шигшээ багийн 20 дугаартай тоглогч Ургамал нь Өвөрмонголоос гаралтай байв. Тэрбээр энэхүү тоглолтод хоёр гоол оруулсан билээ.


Монголын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг "Ханжоу-2022" 19 дэх удаагийн Азийн наадмын хэсгийн эхний тоглолтоо талбайн эзэн орон болох Хятадын шигшээ багийн эсрэг хийж байна. 12 мянган хүний суудалтай Линпинг спортын төвийн цэнгэлдэхэд болж буй энэхүү тоглолтод Хятадын баг нэгдүгээр үед илт давуу тоглолтыг үзүүлж, 8-0 гэсэн харьцаатай эхний үеийг өндөрлүүллээ.

Бороотой, талбай нойтон чийгтэй тоглолтын эхний хагаст Хятадын шигшээ багаас довтлогч Ван Шуан дөрвөн гоол, хамгаалагч Ван Шаншан хоёр гоол, хагас хамгаалагч Ян Лина, хамгаалагч Лиу Янчи нар тус бүр нэг гоол орууллаа.

Нутаг дээрээ алтан медаль авах цор ганц зорилготой Хятадын эмэгтэй шигшээ багийн тухайд дэлхийн чансааны 15 дугаарт эрэмбэтэй бөгөөд Азийн наадамд гурван удаа түрүүлж, 2018 онд мөнгөн медаль хүртэж байв.

Харин Монголын эмэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа Азийн наадамд торгон жолоо өргөж буй нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХахаХаха
21
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж