Тойм: Бодлогын хүүг өсгөсөн нь үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлнө

Тойм: Бодлогын хүүг өсгөсөн нь үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлнө

Тойм: Бодлогын хүүг өсгөсөн нь үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлнө

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


Б.ХАШЧУЛУУН: ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙ БОЛОН ДУРАНГИЙН ХАГАЛГААГ ШИНЭ ТҮВШИНД ХИЙНЭ

-Б.Хашчулуун: Сонгдо эмнэлэг жилд 300 хүүхдэд зүрхний хагалгаа хийдэг

-Тэгвэл эл үйл явдалтай холбоотойгоор зарим мэдээллийг Сонгдо эмнэлгийн Зүрх судас, цээжний хөндийн мэс засалч Б.Хашчулуунаас тодруулсан юм.

-Зүрх судас, цээжний хөндийн салбарт өнөөдөр чухал үйл явдал тохиолоо. Анх удаагаа нийгэмлэгтэй болж байна шүү дээ?

-Өнөөдөр "Монголын зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг"-тэй боллоо. Гол ач холбогдол нь зүрх болон цээжний хөндийн хагалгаа хийх юм. Нэг үгээр бол зүрхний хагалгаа гэдэг нь зүрхийг нээлттэйгээр, зогсоож байгаад хагалгаа хийх явдал. Нөгөө талаар уушгины буюу цээжний хөндийн дурангийн хагалгааг хийхдээ илүү дэвшилтэт технологи ашиглаж, солонгос эмч нартай хамтрах юм.

-Хоёр улсын хамтын ажиллагааны талаар дэлгэрүүлбэл?

-Нийгэмлэг гэдэг нь аль эмнэлэгт харьяатай байх эсэхээс шалтгаалахгүй. Тухайн нийгэмлэг нь нэг бодол санаатай хүмүүс хамтарсан газар. Энэ нийгэмлэг нь БНСУ-ын нийгэмлэгтэй хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнд, сургалт, судалгаа, хамтарсан хагалгаа болон судалгааны мэдээллүүдийг нь бүрэн гүйцэд авах боломжтой болно. Цаашид манай улсын цээжний хөндий хийгээд зүрх судасны хагалгаа дараагийн түвшинд гарах том боломж нээгдэж байгаа юм.

-Зүрх судасны өвчлөл манай улсад нэмэгдсэн гэж ярьж байгаа. Өдөрт хэчнээн хүн эл өвчнөөр нас барж байгаа вэ?

-Сүүлийн үеийн судалгаагаар өдөрт 17 хүн зүрх судасны өвчлөлөөр нас барж байна гэх тооцоо бий. Дайн байлдаантай улсад ч ийм өндөр тоо байхгүй. Уг асуудалд манай нйигэмлэг зүрхнийн хагалгаа хийх шаардлагатай буюу хийх боломжтой бүхий л хүмүүсийг хамруулах зорилготой.

-Тухайлбал, Сонгдо эмнэлэгт жилд хэчнээн хүн зүрхний хагалгаанд ордог бол?

-Зөвхөн хүүхдэд гэж тооцоолоход л жилд 300 орчим хүүхдийн зүрхний хагалгаа хийдэг.

-Ярилцлагын төгсгөлд нийгэмлэгийн хэтийн зорилго нь зүрх шилжүүлэн суулгах гэсэн шүү дээ. Энэ бол маш чухал зүйл. Одоогийн манай улсад энэ тал дээр их дутмаг байх шиг?

-Тийм ээ. Хэтдээ бид зүрх шилжүүлэн суулгахыг зорьж байгаа. Одоогоор манай улсад энэ чиглэлийн эмч байхгүй. Тиймээс бид хоёр улсын нийгэмлэгийн хамтын ажиллагаагаар энэ чиглэлд зорино гэсэн үг. Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн нутагшуулна гэдэг нь хагалгааг бүрэн хийж сурах явдал юм. Зүрхний дутагдлын хам шинжтэй хүн бүр уг хагалгаанд орох ёстой гэж үздэг. Уг хам шинжид амьсгаадах, бачуурах, хавагнах, болон бүх эрхтэн хямрах гэх анхан шатны шинжүүд илэрдэг юм.

О.БААСАНХҮҮ: Н.УДААНЖАРГАЛЫГ ЗУГТААЛГАСАН ХҮМҮҮС БҮГД ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД

Нүүрсний хулгайн гэх хэргийн ажиглагчаар шүүх хуралд оролцож байгаа хуульч О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Нүүрсний  гэх хэргийн шүүх хурал олон нийтийн анхаарлын төвд байна. Та уг хуралд ажиглагчаар сууж байгаа гэсэн. Хуульчийн хувьд шүүхийн үйл явцыг  хэрхэн харж байна даа?

-Хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагаа дуусаж байж, прокурор шүүхэд хэрэг оруулдаг. Шүүхээр эхний хурал явж байхад оролцогч тал гурван удаа эрхээ эдлэх боломжтой. Эхний удаа шүүгчээс татгалзаж болно. Шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж болно. Гурав дахь нь шүүхийн зөвлөлд хандаж болно. Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн шүүгчдийн зөвлөлөөр асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Ганхуяг нарын шүүх хуралд ажиглагчаар сууж байхад, эхний удаа нэг өмгөөлөгч ирээгүй гэдэг шалтгаанаар хойшилсон.  Хоёр дахь удаагаа шүүгчээс татгалзсан. Чингэлтэй дүүргийн шүүх уг асуудлыг хэлэлцээд зөвшөөрөөгүй. Тэгсэн чинь Б.Ганхуяг нар Чингэлтэй дүүргийн шүүхээс татгалзсан. Одоо гурван дүүргийн шүүгчдийн зөвлөл уг асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана.

-Шүүхээс, шүүгчээс татгалзана гэдэг цаг хожих алхам мөн үү?

-Хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх байгалийн жам эрхтэй. Би хэрэг хийсэн гэж хэн ч хүлээн зөвшөөрдөггүй. “Надад ял өг” гэж хэн ч хэлэхгүй. Хуульд байгаа боломж бололцоогоо ашиглаад явна. Б.Ганхуяг нарын гэм бурууг тогтоох үйл явц болоогүй. Гэхдээ шүүх хурлын үйл явцыг харж байхад надад хуульч хүний хувьд нэг зүйл сонин санагдсан. Мөрдөн байцаалд дууссан тохиолдолд хэдхэн шалтгаанаар цагдан хорьдог. Дахин гэмт хэрэг хийж магадгүй. Эсвэл хэргийг шалгахад төвөгтэй нөхцөл үүссэн. Оргон зайлсан ч гэдэг юм уу, тодорхой асуудлаар цагдан хорьдог. Мөрдөн байцаалт дууссан тохиолдолд заавал цагдан хорих шаардлагагүй тэгш мэтгэлзээнээр шүүхийн  үйл явц өрнөх ёстой. Бид чинь хүний эрхийг дээдлэх чиглэлээр хуулиуд баталчихсан хүмүүс. Би УИХ-д байхад Ц.Нямдорж, Х.Нямбаатар энэ тэртэй хэрэлдэж байгаад хууль батлуулсан. Тэр хуулиуд хэрэгжихгүй 11 хүнээс ганцыг нь л хорьж байна. Хорихдоо Б.Ганхуяг гэдэг хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд гаргана гэж байгаа. Хэргийг нь шүүхэд шилжүүлэхгүй бол хугацаагүй хорино гэж байгаатай ижил. Тэгэхээр Б.Ганхуяг хувь хүний зүгээс буруутай эсэхээ хурдхан шүүхээр тогтоолгоё гэдгээ эхний шүүх хурал дээр хэлж байна билээ.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

"БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨСӨН НЬ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НОЦТОЙ НӨЛӨӨЛНӨ"

-Таны хувьд эдийн засагчаас гадна хувиараа бизнес эрхлэгч хүн. Засгийн газрын холбогдох сайдууд улсын эдийн засаг өсөлттэй, валютын нөөц нэмэгдсэн таатай мэдээллийг ар араасаа өгч байна. Эдийн засгийн өсөлт аж ахуйн нэгж, иргэдийн амьдралд бодитойгоор нөлөөлж чадах байна уу?

-Та санаж байгаа бол 1990 -ээд оны үед “..Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана…” гэсэн үгтэй дуу байдаг байсан. Өнөөдрийн Монгол Улсыг удирдаж байгаа дарга нарын нүдэнд албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг болоод удаж байна. Монгол Улс хөгжөөд, эдийн засаг нь өсөөд, иргэд нь ажилтай, орлоготой, асуудалгүй амьдарч байгаа мэт, бизнес эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаа нь өсөлттэй, борлуулалт өндөр, ашигтай ажиллаж байгаа мэт харагдаад байгаа. Эрх баригч нам, дарга, сайд нарын төөрөгдөл нь эдийн засгийн 5-6 тоон дээр эргэлдээд байгаа юм. Тухайлбал, экспорт, худалдааны тэнцэл, валютын нөөц, эдийн засгийн нийт өсөлт гэх мэт таван үзүүлэлтийг аваад үзэхээр үнэхээр л монголын эдийн засаг өсөөд, ААН-үүд нь хөгжиж, дэвжээд, иргэд нь ашиг орлоготой болсон мэт харагддаг байхгүй юу. Гэтэл бодит байдал дээр дээрх таван үзүүлэлт бүхий тооны ард ердөө л нүүрсний худалдаа явж байдаг. Үнэндээ Эрдэнэс Тавантолгой, жижиг Тавантолгой, Ухаа худаг, МАК, Өсөх зоос гэх мэтчилэн том, жижиг нийлсэн 50 аж ахуйн нэгжийн хийж байгаа нүүрсний худалдааг дээр суугаа дарга нар эдийн засаг гэж ойлгодог. Тухайн тоонууд нь яалт ч үгүй том тоонууд.  Тухайлбал, 40 сая тонн нүүрс экспортод гаргалаа. Түүний мөнгө нь орж ирэхээр төлбөрийн бланс сайжирлаа, валютын нөөц нэмэгдлээ гэх мэт дүн мэдээ танилцуулдаг. Гэтэл тухайн нүүрсний мөнгө орж ирэхдээ дээр дурдсан 50 ААН-ийн дансанд л орж ирдэг байхгүй юу. Түүнээс биш нийт гурван сая иргэн, 150 мянган аж ахуйн нэгжтэй ямар ч хамааралгүй зүйл.

Өөрөөр хэлбэл, манай нүүрсний худалдаа нийт эдийн засгаа тодорхойлж байна. Эрх баригчид нийт эдийн засаг гэдэг нүүрсний олборлолт явуулж байгаа 50 ААН биш 150 мянган ААН юм гэдгийг л ойлгох ёстой.

Улсын нийт хүн ам гэдэг уул уурхайд ажиллаж байгаа 10 мянган хүн биш, 3.3 сая хүн гэдгийг л ойлгочих юм бол асуудал цаашаа явах гээд байна. Харамсалтай нь, манай дарга нар 50 ААН-ийн гаргасан нүүрсийг өөрсдийн хийсэн ажил мэтээр ярьж, гавьяаг нь өөртөө наах гэж оролдож, улс орныг хөгжүүлж байгаа мэтээр ярьсаар ирсэн. Үүнээс нь болж уул уурхайгаас бусад төрлийн бизнес эрхэлж байгаа иргэн, ААН-үүд өдөр ирэх тусам л хүндэрч байна.Гэр хороололд үйл ажиллагаа явуулж байгаа найман нэрийн хүнсний дэлгүүрийн өрийн дэвтэр  гээд 2-3 дэвтэр үзүүлж байна. Иргэд өрөө төлж чадахгүй болоод сүүлдээ талхаа таллаж авч байна гэж байна. Иргэдийн амьдрал ийм болтлоо доройтож, өлсгөлөнд нэрвэгдчих гээд байж байна. Үүнийг эрх баригчид ойлгоосой.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

"ХЯТАДЫН ЦИРКИЙН ТОГЛОЛТОД АЗИЙН ХАМГИЙН ТОМ АВАРГА МОГОЙ ТОГЛОНО"

Дэлхийд гайхагдсан БНХАУ-ын шилдэг циркийн уран бүтээлчид 20 жилийн дараа Монголд тоглох гэж байна. Тоглолтод Анхуэй муж дахь улсын циркийн дээд зэргийн ур чадвар шингэсэн шилдэг, гиннесийн номонд бичигдсэн үзүүлбэрүүд багтсан гэдгээрээ онцлогтой. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй энэ тоглолтын талаар “Даймонд" циркийн үүсгэн байгуулагч, циркийн жүжигчин Н.Дашдэндэвтэй ярилцлаа.


-Хятадын циркийн уран бүтээлчид 20 жилийн дараа Монголд тоглолт хийхээр болжээ. "Луугийн нүд" шоу тоглолтын талаар мэдээлэл өгөөч?

-Хятад улсын циркчид 20 жилийн дараа Монголд ирж, "Луугийн нүд" нэртэй богино хэмжээний шоу тоглолтыг ирэх аравдугаар сард "UG arena" цогцолборт хийх гэж байна. Тодруулбал, циркийн тоглолт аравдугаар сарын 14, 15, 21, 22, 28, 29-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд болно. Хятадын уран бүтээлчид сүүлд 2003 онд Монголд ирж, тоглолт хийсэн. Одоо 20 жилийн дараа Монголд циркийн бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж байгаагаараа онцлог.

Бид энэ тоглолтыг зохион байгуулахын тулд нэг жилийн хугацаанд харилцаж, хамтран ажилласан.

Хүмүүс эхнээсээ утсаар холбогдож "Хятадын циркийн тоглолтод ямар ямар үзүүлбэр багтаж байгаа вэ" гэж их асууж байна. Циркийн урлагийн хамгийн шилдэг үзүүлбэрүүдийг тоглоно. Жишээлбэл, Азийн хамгийн том аварга могой, сургуулилалттай нохой, сармагчин, матрын үзүүлбэр, Хятадын 2000 жилийн түүхтэй акробатын үзүүлбэр, сандал дээрх тэнцвэр, Хятадын үндэсний хэв маягийг агуулсан энэ цаг үеийн хамгийн шилдэг үзүүлбэрийг тоглох юм.

-Хятадын циркийн уран бүтээлчид Монголд хэзээ ирэх вэ?

-Циркийн уран бүтээлчид аравдугаар сарын 6-нд Монголд ирнэ. Тэгээд хоёр хоног амраад, есдүгээр сарын 9-нөөс тоглолтын бэлтгэл сургуулилалтдаа орно. Тоглолтын үндсэн найруулга, өнгө аяс, тайзтай зохицох, гэрэл техник гээд бэлтгэлээ базаана. Уран бүтээлчид урт хугацааны бэлтгэл хийх шаардлагагүй, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн байдаг.

Нийт 33 уран бүтээлч ирнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-23 213.87.150.169

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Готов 2023-09-23 202.9.40.56

Нүүрсний хэрэг гээчийг нээлттэй шүүнэ гэнэ ээ Овоо доо Гэхдээ МАН чадахгүй л дээ. Ганхуягийг оролцуулаад нээлттэй яриулдаг болоосой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж