Монголын үндэсний бөхийн холбооноос тэгш тоотой саруудын эхний 14 хоногт "МҮБХ-ны Алтан цомын төлөөх" барилдааныг зохион байгуулахаар болсон. Хоёр дахь удаагийн “Алтан цом”-ын барилдаан ирэх аравдугаар сард эхэлнэ. Бөх сонирхогчдын үзэх дуртай энэ барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцоно.
Алтан цом 2023 барилдаанд барилдах Сэлэнгэ аймгийн багт өөрчлөлт орж Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр энэ удаагийн барилдааныг тодорхой шалтгааны улмаас өнжихөөр болсон учир Алтанбулаг сумын харьяат шинэхэн Аймгийн заан Э.Алтанбаяр барилдахаар болсон байна.
“Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ найман багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, шууд дараагийн тойргийн барилдаанд оролцоно. Энэ нь өмнөх улирлын “Алтан цом”-ын барилдааны шигшээд шалгараагүй аймгуудын баг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тува улсын багууд буюу 16 баг хасагдах журмаар барилдаж ялсан найман баг нь дараагийн шатны барилдаанд оролцох юм. Хоёрдугаар шатанд шалгарсан 16 багийг хавсралтад заасны дагуу бөхчүүдийн цолонд харгалзсан оноогоор жагсааж, хасагдах шат болон хэсгийн барилдаануудын жагсаалтыг гаргана. Мөн хэсгийн багуудыг дээрх жагсаалтаар дөрвөн хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс шалгарсан хоёр баг нь цааш барилдах эрхийг авна. Хэсгийн барилдаанаас шалгарсан найман баг хасагдах журмаар тэргүүн байрын төлөө барилдана.
Тэмцээний шагналын сан мөн багийн ба давааны шагнал хэвээр бөгөөд 1-4 байр эзэлсэн багт 20-200 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдах юм.
Сэлэнгэ аймгийн Таван-Хан бөхийн дэвжээний бүрэлдэхүүн:
1. Монгол Улсын Заан Н.Жаргалбаяр
2. Монгол Улсын Начин Н.Баярбаатар
3. Аймгийн Хурц Арслан Д.Төрболд
4. Аймгийн Арслан Б.Ганбаяр
5. Аймгийн Заан С.Оргилбаатар
6. Аймгийн заан Э.Алтанбаяр
7. Аймгийн Харцага Х.Наранбаяр
Зочин 2023-09-22 66.181.161.172
Бас үзэх дуртай гэнээ.Допинг шаалгасан хэдэн гүзээнд хэн дурлаад байнааа?
Зочин 2023-09-22 59.153.113.229
ашиггүй л санагдаа биз дээ, шагнал энэ тэр нь сэтгэлд нь хүрсэнгүй юу, ер нь тэгээд мөнгөтэй л холбоотой ш дээ
Зочин 2023-09-22 66.181.180.78
Тодорхой шалтгаан гэдгээ тодорхой бичихгүй таавар таалгаж байгаа юм шиг нууцад хамаарах юм шиг зүйл бичээд хүмүүсийг эргэлзүүлээд талцуулаад байх юм энэ сэтгүүлч нэртэнгүүд.
Зочин 2023-09-22 66.181.187.136
бусад бөхчүүдтэйгээ барилдаж ид хав, эр бяраа уралдуулахгүй юм бол авсан цолоо буцаагаад өгчихсөн нь дээр байх оо, биеэ тоогоод нэг л их өөрийгөө нууж нөөцөлсөн хүн болж, тод магнай кинонд гардаг манжийн ноёны нөмрөгтэй морь шиг л болж, элэгдэж хуучирч ир нь мохохын л цондон. 22 онд бас өнжсөн, шагналд нь 5 л давах шив дээ.
Иргэн 2023-09-22 124.158.64.13
Орхонбаяр гэгч залуу их биеэ тоожээ. Удахгүй улс төрд орно гээд эргүүтнэ. Батэрдэний хойноос орох нь. Ирэх сонгуульд бөх нэртэй махан боодог, дуучид нэртэй шоуныханбг сонгож болохгүй.Парламент гэдэг чинь мэргэшсэн байгууллага байх ёстой. Монгол Улс л төрийн албаны үнэргүй, шоуны эзэд, шуналын бирдүүд, нүүрс болон ашигт малтмалын хулгайчид, бөхчүүд, гэмт хэрэгтнүүдийг түүж, дэвшүүлж сонгодог. Ирэх сонгуулиар үүнийг арилгахгүй бол төр байхын хэрэггүй.
сш 2023-09-22 202.126.90.57
Лалараа чи бол бөх мэдэхгүй б**с орхонбаяр мөрний бэтэлтэй байгаа
Зочин 2023-09-22 213.87.151.207
~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-22 66.181.187.154
Энэ барилдааны оноолт нтр ийг сайн бодолцсон уу ?
Монгол үндэсний бөхийн барилдааны амин гол үзэл баримтлалыг зөрчөөгүй биз ?! 1955 оны наадамд үүнийг зөрчсөнөөр, монгол бөхийн мөн чанарт харш үзэгдэл болжээ гэж үзсэн шүү дээ !!!
Халх 2023-09-22 185.252.221.222
орхонбаяраа зүгээр барилдаач олон дэмжигж нараа бодооч их зантай турсага вэ
Зочин 2023-09-22 66.181.161.78
Шагналын сан яах вэ. Ямар мэдрэмжгүй юм бэ? Допингийн шинжилгээ авах юм уу? Авахгүй бол энэ шоугаар чинь ямар баасаа хийх юм бэ? Оюунболд, Бадарч, Батсууриудаас чинь уйдаж үхлээ.