ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ долоо хоногт Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Орос улс хэрхэн тусгаарлагдсан талаар илэн далангүй хошигнов. Тэрбээр Арабын улсуудын лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абу аль-Гейттэй уулзахдаа "Бүх зүйл сайхан байна. Бид зөвхөн тусгаарлагдмал байдалд л зовж байна" гэж хэлснийг "RBC" мэдээлжээ.
Түүнчлэн ОХУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова "НҮБ-д Москватай дипломат харилцаа тогтоох сонирхолтой холбоотнууд байсаар байна. Ерөнхий нарийн бичгийн дарга аль-Гейтийн хэлснээр Оросын хэлэлцээрийн өрөөнд дараалал үүссэн" гэж ярьсан байна.
Гэсэн чКремль найрсаг орнуудтай дипломат харилцаа тогтоох итгэл найдварыг хадгалсаар байна. Лавров хэлэхдээ, Орос улс Латин Америк, Африк, Азитай харилцах харилцаандаа түлхүү анхаарна гэсэн юм. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны дөрөвдүгээр сард "Орост "өөрийгөө тусгаарлах" хүсэл байхгүй" гэж мэдэгдсэн.
ЭХ СУРВАЛЖ: DAILY BEAST
Холбоотой мэдээ