Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн долоо хоногт Хятадад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын дундуур болсон хэвлэлийн бага хурлын үеэр Мадуро хонконгоос ирсэн сурвалжлагчийг англиар биш төрөлх мандарин хэлээрээ харилцахыг хүссэн байна. Хэвлэлийн бага хурал есдүгээр сарын 13-нд болсон бөгөөд Мадуро сэтгүүлчид хандан "Мандарин хэлээр ярь, англи хэлний орчуулагч энд байхгүй. Энэ бол шинэ ертөнц" гэж хэлжээ.
Түүнчлэн тэрбээр Хятад улсыг хэрхэн биширч гайхдаг талаараа ярьж, "дэлхийн бусад ард түмэн рүү дайрч, давамгайлж, шантааж хийдэггүй, "ноёрхогч бус улс" гэж тодорхойлсон байна.
Мадуро есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд Бээжинд айлчилжээ. Түүний айлчлал Хятадын хэд хэдэн хотоор үргэлжилсэн бөгөөд өмнөд хэсэгт байрлах Шэньжэнь хотоор аялж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн чухал уулзалтаар өндөрлөв.
Ши, Мадуро нар эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалын хамтын ажиллагаанд анхаарал хандуулсан хоёр талын хамтын ажиллагааны янз бүрийн баримт бичигт гарын үсэг зуржээ. Тэд мөн улс орнуудынхаа харилцааг "бүх нөхцлийн стратегийн түншлэл" болгон өргөжүүлэхээр тохиролцов.
Бүрэн эрхийнхээ хугацаанд Мадуро Хятадтай бат бөх харилцаа тогтоож, зээл, хандив тусламж, хөрөнгө оруулалт татах зэргээр олон арван тэрбум ам.долларын дэмжлэг авчээ. Хятад улс Венесуэлийн үндсэн зээлдүүлэгч бөгөөд 2010-аад онд Өмнөд Америкийн улсуудад ойролцоогоор 50 тэрбум ам.долларын зээл олгосон байна. Хариуд нь Венесуэл улс газрын тос тээвэрлэх замаар өрөө төлж байна.
Айлчлалын үеэр Мадуро Хятадтай БРИКС-ийн механизм, НҮБ зэрэг олон талт хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлэв. Мөн Венесуэл улс дэлхийн худалдааны дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой Хятадын "Бүс ба Зам" санаачилгыг идэвхтэй дэмжиж байна гэв.
ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK
Зочин 2023-09-23 202.179.27.231
улсаа сөнөөсөн энэ дурак хятадаар ярина уу бна уу ард түмэнд нь бол хамаагүй л байх
Зочин 2023-09-23 213.87.150.169
) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-23 66.181.182.201
АВТОБУСНЫ ЖОЛООЧ ПОПУЛИСТ. ХЯТАДААР ЯРЬЖ ХАРАГДААЧ. ШИ ЖИНЬПИНИЙ ӨГЗӨГИЙГ ДОЛООЖ, МӨНГӨ СААХНА ДЭЭ
ЗОЧИН :НҮБ-ийн албан ёсны 3 хэл мэддэг автобусны жолооч гайхуулахаас яахав.. 2023-09-23 59.153.115.254
Автобусны жолооч хийж байсан нөхөр мандирин хэл сураад хятудтай ярьж байна гэдэг нь гайхуулах биш гайхамшиг биш үү. Хүн бүр англиар ярих гэдэг одоогийн дэлхийн хандлагыг цаагуураа эсэргүүцэж байгаа юм. АНУ-г цаагуураа хэлээр нь хүртэл ээргүүцэж байна.Гэхдээ мань хүн англи хэл мэдэж баыйгаа чхүнийзаавраар амьдрахгүй, заавал тэдний хэлээр ярихгүй гэж байгаа хэрэг. Англи, хятад, испани гэсэн НҮБ-ийн албан ёсны 3 хэл мэддэг автобусны жолооч байна.
Зочин 2023-09-23 66.181.190.120
Хэвлэлийн хурлын бичлэг үзээрэй. Мадуро испани хэлээр ярьж байгаа шүү. Мөн өөрөө англи хэл заавал сураарай. Амьдралд хэрэг болно
Зочин 2023-09-23 66.181.190.120
"Хятад хэлээ гайхуулав" гэж хэлж болохгүй л дээ. Мадуро хятад хэлээр ярьдаггүй бөгөөд хэвлэлийн хурал испани-хятад хэлээр явагдсан тул англи хэлний орчуулагч байхгүй л гэсэн утгаар хэлсэн байна
Зочин 2023-09-23 66.181.182.201
ЯМАР ИХ ТАЛ ЗАСНА ВЭ. ҮҮНИЙГ Л МАНЖ ЗАН ГЭДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ