Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хэсэг хуралдлаа

Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хэсэг хуралдлаа

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр улсын хамтран байгуулсан  ажлын хэсэг өнөөдөр (2023.09.22) БНХАУ-ын Бээжин хотноо хуралдлаа.

            Хурлыг ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж, Нарийн бичгийн даргаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, гишүүдээр Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагын төлөөллүүд оролцлоо.

           Хятадын талаас “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэн Вэй, Төмөр замын газар, Нүүрс тээвэрлэлтийн газар, Олон улсын хамтын ажиллагааны газар, “Чайна Энержи Баошөн төмөр зам” болон бусад ажлын хэсгийн төлөөллүүд зэрэг нийт 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй хуралдлаа.

            Тус хурлаар талууд гурван дэд ажлын хэсгийн холбогдох асуудлууд болон ажлын явцын талаар санал солилцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-22 59.153.115.254

ХЯТАДЫН ЭЛЧИН "МОНГОЛЧУУД ТА НАР ЯАГААД УРАГШ НЬ МУХАР ЗАМ ТАВИАД БАЙГАА ЮМ" ГЭЖ ТУХАЙН ҮЕД ХЭЛЖ БАЙСАНСАН.Одоо тэгээд бөөн ажил, зардал болж байдаг. Монголчууд бид хариуцлага султай, тооцоо муутай, бүдүүн тоймын улс шүү

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-22 124.158.66.145

Гашуунсухайтын төмөр замыг өөр царигаар барьсан нь монголын түүхэн дэх агуу тэнэглэл гэж үздэг. Үнэхээр гол харламаар мунхаглал гэдэг юм билээ. Үнэхээр гаслам хохирол гэж үздэг юм байна. Эдийн засагчид толгойгоо барьж харамсдаг гэсэнэ.

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.187.154

Тэгээд үүний гол буруутан нь хэн бэ ? гэдгийг ярих хэлэх хүн байхгзй юү ?! Тангадын тагалцаг Женко луйварчин гаас хээл хахууль аваагүй цагдаа, шүүх, прокурор нэг ч алга уу ? МАНАН гарууд аа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж