Д.Сумъяабазар 318 тэрбумыг нууцад оруулсан шалтгаанаа тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2023.09.22-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар 318 тэрбумыг нууцад оруулсан шалтгаанаа тайлбарлав

Д.Сумъяабазар 318 тэрбумыг нууцад оруулсан шалтгаанаа тайлбарлав

Тендер зарлахгүйгээр 318 тэрбум төгрөгөөр автобус худалдан авснаа нууцын зэрэглэлд оруулсан байсан нь дуулиан тарьж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын чихнээс хонх уях болсон.

Энэ асуудлаар ХҮН нам асуулга тавихаа мэдэгдэж байсан бөгөөд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан өчигдөр /2023.09.21/ болоход Улаанбаатар хотын захирагч “байцаагдаж” хариулт өгчээ.

Тэрбээр “Улаанбаатар хотод ганц байгаа нийтийн тээвэр нь автобус. Нийтийн тээвэрт 10-аас дээш жил болсон автобусыг үйлчилгээнд явуулахыг хориглодог. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын бүртгэлийн санд 1328 автобус бүртгэлтэй байна. Нийтийн тээврийн үйлчилгээ, түүнд тавигдах шаардлага стандартад тээврийн хэрэгслийн насжилтыг 10 жил болгосноор 753 тээврийн хэрэгсэл үйлчилгээнээс хасагдах болсон. Гэтэл Тендерийн тухай хуулиар  худалдан авалт хийвэл хамгийн багадаа 90 хононо. Маргаан үүсвэл түүнээс ч илүү хугацаа орно. Ийм жишээ олон бий. Нэг л жишээ дурдахад, 2021 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд 60 автобус нийлүүлэх ажлын тендерийг нээлттэй зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулсан. Үүний дараа бусад оролцогчид шат шатны хууль, хяналтын байгууллагад гомдол, маргаан үүсгэж үүний дүнд автобус нийлүүлэх тендер нэг жил гаруй үргэлжилсэн.

Гэтэл 753 автобусаа үйлчилгээнд явуулсаар байх нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд халтай. 318 тэрбум төгрөг бол нийслэл биш, улсын төсөвт суусан мөнгө. Эрх шилжин орж ирж, нийтийн тээврийн парк шинэчлэлийг яаралтай зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ дагуу хуулийн багийнхан ажиллаж, төрийн нууцад оруулбал хугацаа хожих юм байна гэдэг санал оруулснаар ийм шийдэл гаргасан. Бид хууль зөрчөөгүй, хуулийн дагуу ажиллаж, автобуснуудыг хурдан оруулж ирэх шийдлийг сонгосон. Үнийн хувьд “Daewoo” маркийн “Euro 5” дизель хөдөлгүүртэй их багтаамжийн автобус 336 сая төгрөг, “Skywell” маркийн цахилгаан их багтаамжийн автобус 625 сая төгрөг,  “Hyundai County” маркийн дизель хөдөлгүүртэй дунд багтаамжийн автобус 228 сая төгрөгийн үнэтэйгээр нийлүүлэгдэж байгаа” гэсэн юм.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
БурууБуруу
17
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж