ФОТО: Шанхай хотын загварлаг ГУДАМЖ

ФОТО: Шанхай хотын загварлаг ГУДАМЖ

ФОТО: Шанхай хотын загварлаг ГУДАМЖ

Гар аргаар хийсэн гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн, амттан, чихэр, цай гээд нүд эрээлжлэм зүйлс өрөөстэй. Гэрэл чимэглэлээр гоёсон хуучны тоосгон байшингууд дунд жижиг жижиг мухлаг ажиллана. Тэнд бүх төрлийн эд зүйлс худалдаалах аж. Энэ бол БНХАУ-ын Шанхай хотод байрлах хамгийн загварлаг "Тянзифан" гудамж. Хуучны барилгыг сэргээн засварлаж орчин цагийн гудамж, урлагийн галерей, бэлэг дурсгалын дэлгүүр болгосон нь энэ.

Тянзифан бол Шанхайн өвөрмөц худалдааны гудамж гэдгээрээ алдартай.

Хуучны "Ши күмэн" барилгын цогцолборыг сэргээн засварласны жижиг, дунд үйлдвэрлэлийн гудамж болгосон байна. Ингэснээр олон уран бүтээлч ажлын байртай болж, гар аргаар хийсэн бүтээлээ жуулчдад худалдаалах боломжтой болжээ.

Шанхай хот нь анх загасны аж ахуй, даавууны үйлдвэрлэл явуулдаг тосгон байжээ. Улмаар 1990 онд эдийн засгийн шинэчлэл хийснээр Шанхай хот нь эрс хурдтайгаар хөгжиж, 2005 он гэхэд дэлхийн хамгийн том боомт болсон байна. Шанхай нь өсч буй аялал жуулчлалын төв бөгөөд Бунд, Шинтианди зэрэг түүхэн дурсгалт газрууд, орчин үеийн хөгжиж буй Пудонг дүүргийн байшин барилга, соёл урлаг, дизайны төв гэдгээрээ алдартай. Өнөө үед Шанхай нь худалдаа арилжаа, санхүүгийн чухал төв болжээ. Ингээд тус хотын загварлаг худалдааны гудамжийг танилцуулъя.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.188.23

Харамсалтай нь Улаанбаатар хотод минь хуучны гэх юм үлдсэнгүй. Түүх дурсгалын зүйлээ устгаж үгүй хийдэг нь нүүдэлчдийн соёл бололтой.

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж