УИХ-ын дарга ажилдаа орлоо

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга ажилдаа орлоо

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл энэ оны наймдугаар сард ээлжийн амралтаа авч хөдөө орон нутагт амарч байгаад өнөөдрөөс албан ёсоор ажилдаа орлоо. Тэрбээр энэ хугацаанд амрахын зэрэгцээ зарим аймагт ажилласан юм.

Улсын Их Хурлын дарга энэ оны аравдугаар сарын 1-нд эхлэх УИХ-ын 2010 оны намрын чуулганы бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч, ээлжит  амралтынхаа хугацаанаас өмнө ийнхүү ажилдаа орж шуурхайлж эхэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж