Ж.Сүхбаатар: Замын хөдөлгөөний зөрчилд хатуу хариуцлага хүлээлгэнэ

Хуучирсан мэдээ: 2023.09.22-нд нийтлэгдсэн

Ж.Сүхбаатар: Замын хөдөлгөөний зөрчилд хатуу хариуцлага хүлээлгэнэ

Ж.Сүхбаатар: Замын хөдөлгөөний зөрчилд хатуу хариуцлага хүлээлгэнэ
Зам тээврийн ноцтой осолтой холбоотой Монгол Улсын сайд Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар замын хөдөлгөөний танхайралд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг болно гэж мэдээлжээ.
Тэрбээр "Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны наймдугаар сарын 1-ний байдлаар:
  •  Авто ослоор 228 хүүхэд амиа алдсан байна.
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тоо 151,212 тэднээс 31,166 нь эргээд замын хөдөлгөөнд оролцон журамлагджээ. Сүүлийн гурван жилийн хугацаан дахь зөвхөн согтуугаар машин барьсан жолооч нарын танхайрлыг авч үзэхэд ийм тоо гарч байгаа юм.
  • Удахгүй нээгдэх намрын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийг Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах агуулгаар нь засаж шинэчлэн замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үеийн хариуцлагыг чангатгах заалтуудыг ажлын хэсгийн ахлагчийн хувьд оруулна" гэлээ.

Мөн Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр он гарсаар 37 хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдсан гэх мэдээллийг өгч буй. Иймээс олон нийтийн зүгээс согтуу жолооч нарт хатуу хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн асуудлыг тавьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж