Д.Сумъяабазар агаарын бохирдлыг бууруулах арга замаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2023.09.22-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар агаарын бохирдлыг бууруулах арга замаа танилцуулав

Д.Сумъяабазар агаарын бохирдлыг бууруулах арга замаа танилцуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгааны талаар мэдээлэл өглөө.


Улаанбаатарт Долоон буудал, Баянхошуу гэсэн хоёр газарт гэр хорооллын утаа хурдаг. Энэ хэсэгт хотын хүн амын 50-иас дээш хувь амьдарч байна. Тэгэхээр дээрх хоёр бүсэд тулгуурлаж бодлого явуулах судалгааг эрдэмтэн судлаачидтай хамтран гаргаж ирсэн гэдгээ танилцуулав.

Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан станц, автомашин, гэр хороолол болон бусад эх үүсвэрээс үүдэлтэй. Тодруулбал, дулааны цахилгаан станц 44.2, гэр хороолол 31, автомашин 16.1, бусад эх үүсвэр 8.7 хувийг бүрдүүлж байгаа гэдэг судалгааны дүн гарчээ. Шийдлийн хувьд авто замын түгжрэлийг бууруулснаар агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурах аж.

Улаанбаатар хотод байгаа автомашинуудын 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байна. Иймд автомашинаас ялгарч буй бодисын хэмжээ байнга өсөх хандлагатай байгаа тул түгжрэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай. Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдол 17.8 хувь буурах боломжтой гэлээ.

ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

Дунд хугацаанд гэр хорооллыг хөгжүүлэх замаар агаарын бохирдлыг шийдвэрлэх хүрээнд шинэ дэд төв болон олон нийтийн бичил төвүүдийг байгуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Энэ дагуу зургаан байршилд шинэ дэд төв, 52 байршилд олон нийтийн бичил төв байгуулан, 88 байршилд дахин төлөвлөлт хийж, нийт 219,290 орон сууцыг ашиглалтад оруулах хэрэгтэйг судалгаагаар гаргажээ. Эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд төвийн сэргэлтийг эрчимжүүлэн орон сууцжуулахад 19,110 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай. Ингэснээр 12,983 орон сууцанд 52,963 хүн амьдрах боломж бүрдэх гэнэ.

Д.МЯГМАРДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж