"Хятадын циркийн тоглолтод Азийн хамгийн том аварга могой тоглоно"

"Хятадын циркийн тоглолтод Азийн хамгийн том аварга могой тоглоно"

"Хятадын циркийн тоглолтод Азийн хамгийн том аварга могой тоглоно"

Дэлхийд гайхагдсан БНХАУ-ын шилдэг циркийн уран бүтээлчид 20 жилийн дараа Монголд тоглох гэж байна. Тоглолтод Анхуэй муж дахь улсын циркийн дээд зэргийн ур чадвар шингэсэн шилдэг, гиннесийн номонд бичигдсэн үзүүлбэрүүд багтсан гэдгээрээ онцлогтой. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй энэ тоглолтын талаар “Даймонд" циркийн үүсгэн байгуулагч, циркийн жүжигчин Н.Дашдэндэвтэй ярилцлаа.


-Хятадын циркийн уран бүтээлчид 20 жилийн дараа Монголд тоглолт хийхээр болжээ. "Луугийн нүд" шоу тоглолтын талаар мэдээлэл өгөөч?

-Хятад улсын циркчид 20 жилийн дараа Монголд ирж, "Луугийн нүд" нэртэй богино хэмжээний шоу тоглолтыг ирэх аравдугаар сард "UG arena" цогцолборт хийх гэж байна. Тодруулбал, циркийн тоглолт аравдугаар сарын 14, 15, 21, 22, 28, 29-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд болно. Хятадын уран бүтээлчид сүүлд 2003 онд Монголд ирж, тоглолт хийсэн. Одоо 20 жилийн дараа Монголд циркийн бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж байгаагаараа онцлог.

Бид энэ тоглолтыг зохион байгуулахын тулд нэг жилийн хугацаанд харилцаж, хамтран ажилласан.

Хүмүүс эхнээсээ утсаар холбогдож "Хятадын циркийн тоглолтод ямар ямар үзүүлбэр багтаж байгаа вэ" гэж их асууж байна. Циркийн урлагийн хамгийн шилдэг үзүүлбэрүүдийг тоглоно. Жишээлбэл, Азийн хамгийн том аварга могой, сургуулилалттай нохой, сармагчин, матрын үзүүлбэр, Хятадын 2000 жилийн түүхтэй акробатын үзүүлбэр, сандал дээрх тэнцвэр, Хятадын үндэсний хэв маягийг агуулсан энэ цаг үеийн хамгийн шилдэг үзүүлбэрийг тоглох юм.

-Хятадын циркийн уран бүтээлчид Монголд хэзээ ирэх вэ?

-Циркийн уран бүтээлчид аравдугаар сарын 6-нд Монголд ирнэ. Тэгээд хоёр хоног амраад, есдүгээр сарын 9-нөөс тоглолтын бэлтгэл сургуулилалтдаа орно. Тоглолтын үндсэн найруулга, өнгө аяс, тайзтай зохицох, гэрэл техник гээд бэлтгэлээ базаана. Уран бүтээлчид урт хугацааны бэлтгэл хийх шаардлагагүй, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн байдаг.

Нийт 33 уран бүтээлч ирнэ.

Тоглолтыг зохион байгуулж байгаа маркетинг менежмент, циркийн аюулгүй техникчийн баг, найруулагчийн баг, арын алба, хамгаалалт, зохион байгуулагч гээд нийт 150 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

-Монгол Улсын хувьд зориулалтын циркийн барилга байгууламжгүй олон жил болж байна. Энэ удаагийн циркийн тоглолтыг "UG arena" спорт цогцолборт зохион байгуулах гэж байгаа нь стандартад нийцэх үү?

-Монголд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөөн барилга байгууламж байдгийн нэг нь "UG arena" спорт цогцолбор. Бид Европын бусад орнуудад циркийн тоглолтыг хийхдээ иймэрхүү том хэмжээний спорт цогцолбор, ордонд тоглодог. Яг тэр стандартыг баримтална. Зарим хүмүүс циркийн байргүй байж тоглолт хийлээ гэж шүүмжилдэг. Монголын цирк 82 жилийн түүхтэй. Энэ хугацаанд монгол уран бүтээлчид дэлхийн бүх оронд тоглолт хийхдээ зөвхөн цирк, асарт бус бусад тайзан дээр тоглодог.

Монголын уран бүтээлчид 2013-2017 он хүртэл АНУ-ын хамгийн том циркэд тоглочихоод ирсэн.

Тоглолт зохион байгуулах "UG arena" спорт цогцолбор 3000 хүний суудалтай ч бусад оронд 5-10 мянган хүний суудалтай цогцолборт циркийн тоглолтыг зохион байгуулдаг жишиг бий. Энэ цогцолборт циркийн тоглолтыг үзэж харахад хамгийн тохиромжтой орчин байх болно.

-Циркийн тоглолтыг ихэвчлэн бага насны хүүхдүүд үздэг. Тасалбарын хувьд хэдэн төгрөгийн үнэтэй бол?

-Циркийн "Луугийн нүд" тоглолтын тасалбарыг Shoppy.mn болон 1900-1950 утсаар захиалан авч болно. Тоглолтын тасалбарын борлуулалтын цэгүүд гарсан байгаа. Онлайн Shoppy.mn хамгийн хурдан шуурхай, сонголт өргөнтэй үйлчилгээг үзүүлж байгаа бол 1900-1950 гэрт нь үнэ төлбөргүй хүргэж өгнө. Тасалбарын үнэ 35-55 мянган төгрөгийн үнэтэй. Тайзтай ойр, тусгайлан зассан суудлын тасалбарыг 55 мянган төгрөгөөр худалдаална. Заавал том хүн, хүүхэд гэж ялгахгүйгээр зэрэгцээ суудал нь 35 мянган төгрөгийн үнэтэй байх болно.

Эхний хоёр өдрийн зургаан тоглолтын тасалбар дуусч байна. Тасалбарын эрэлт их байна. Тоглолт болоход 25 хоног үлдсэн байна.

Ер  нь үзэгчдийн дунд хүлээлт ихтэй байна. Зөвхөн хүүхэд гэлтгүй гэр бүлээрээ циркийн гайхамшгийг мэдэрч, хамгийн дурсамжтай өдрийг өнгөрүүлэх болно. Тийм учраас гэр бүлдээ цаг гарган хамт циркийн урлагийг мэдрээрэй. Өмнө нь циркийн тоглолтыг 70-80 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулдаг байсан бол энэ жил 150 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, зохион байгуулалтын хувьд улам сайжирсан. Нөгөө талдаа тоглолт зохион байгуулж байгаа цогцолборын гарц, орц, ариун цэврийн өрөө, агаар сэлгэлт, тав тухтай орчинтой учраас зохион байгуулалтад санаа зоволтгүй. Маш сайхан тоглолт болно. Тасалбар худалдан авч амжаагүй хүмүүс эрт худалдан аваарай.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-22 139.5.218.205

Ulsiin tsirkiig yagaad ter gahaid ugsun yumbee

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-22 202.21.113.238

Ямарч болоьсролгүй, хуурамч дипломтой тэнэг бөхчүүдээс циркээ буцааж авмаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж