Хятад сургуулиудад төгсөлтийн англи хэлний шалгалтыг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2023.09.22-нд нийтлэгдсэн

Хятад сургуулиудад төгсөлтийн англи хэлний шалгалтыг цуцалжээ

Хятад сургуулиудад төгсөлтийн англи хэлний шалгалтыг цуцалжээ

Хятадын баруун хойд нутгийн Шаньси муж дахь Сиан Жиаотун их сургууль төгсөлтийн англи хэлний шалгалтыг цуцалжээ. Оюутнууд бакалаврын зэрэгтэй төгсөхийн тулд улсын хэмжээнд авдаг англи хэлний шалгалтыг өгөх шаардлагагүй болов. Энэ нь тус улсын боловсролын системд гүйцэтгэх англи хэлний үүргийн талаар ширүүн маргаан дэгдээгээд байна. Зарим хүн уг шийдвэрийг сайшааж, бусад их дээд сургуулийг ч бас энэ жишигийг дагах хэрэгтэй гэлээ. 

"Хятад улс хөгжихийн хэрээр англи хэл тийм ч чухал байхаа больсон" гэж Сиан Жиаотун их сургуулиас зарлажээ. 

"Ман сайн. Бусад их дээд сургууль ч үүнийг дагана гэж найдаж байна. Хятад хүмүүсийн эрдмийн зэрэг цолыг гадаад хэлээр баталгаажуулах шаардлагатай байдаг нь инээдтэй" гэж "Weibo" дээр бичсэн нь 24 мянга гаруй хүнд таалагджээ. Мөн "Гадаадууд хятад хэл сурах ёстой" гэж нэгэн нөлөөлөгч хэлсэн байна. Харин зарим нь "Дэлхий ертөнцийг ойлгохын тулд бидэнд англи хэл хэрэгтэй. Энэ бол бодит байдал. Үүнийг үндсэрхэг үзлийн далбаан дор нууж болохгүй. Бид соёлын хувьд итгэлтэй байх ёстой ч энэ нь алсын хараагүй эсвэл хаалттай байхыг хэлэхгүй" гэж үзжээ.

Төгсөлтийн англи хэлний шалгалтыг 1987 оноос хойш тус улсад авч байна. Мао Зедуны эрин үеийн дараа тусгаарлагдмал, ядуу байсан улс орон нээлттэй болсноор хөгжингүй орнуудыг гүйцэх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн англи хэлэнд ихээхэн ач холбогдол өгч байв. Гэхдээ засгийн газраас албажуулан бодлого болгож байсан зүйл үгүй.

Төгсөгчид сургуулиа төгсөөд өдөр тутмын ажил амьдралдаа англи хэлийг ховорхон ашигладаг тул цаг хугацаа, эрч хүчийг дэмий барсан зүйл гэж олон хүн үздэг аж.

Барууны нөлөөнөөс ангижрахыг эрмэлзэж буй Ши Жиньпиний засаглалын үед Хятад улс улам үндсэрхэг, улам дотогшоо чиглэсэн хандлагатай болсон. Сургуулиудад багш нар барууны сурах бичиг ашиглахаас зайлсхийж, ардчилал, хэвлэлийн эрх чөлөө, шүүхийн хараат бус байдал зэрэг барууны үнэт зүйлсийг ярих хориотой болсон. Үүнийг дагаад англи хэлний хөтөлбөрт ч тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орж эхэлжээ. Тухайлбал, Шанхай хотод бага сургуулийн сурагчдын ачааллыг хөнгөвчлөх үүднээс 2021 онд англи хэлний төгсөлтийн шалгалтыг болиулсан.

Хятад улс 2001 онд бага, дунд сургуульд англи хэлийг заавал судлах хичээлийн тоонд оруулсан бөгөөд тухайн жилээ Дэлхийн худалдааны байгууллагад элссэн. Тухайн үед энэ алхмыг дэлхийтэй нүүр тулж, Хятадын боловсролыг шинэчлэх үндэсний стратегийн нэг хэсэг гэж сайшааж байв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж