Тахилт орчимд гарсан зам тээврийн ноцтой ослын талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ оны эхний найман сарын хүүхэд өртсөн зам тээврийн осол 589 гарснаас 535 хүүхэд хохирсон. Үүний 37 нь амь насаа алдсан харамсалтай мэдээлэл байна. Өчигдөр 12:44 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэг Тахилтын 4-р буудал орчимд 12-13 насны хоёр эмэгтэй хүүхэд авто машинд мөргүүллээ гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу Тээврийн цагдаагийн мөрдөн байцаах газраас шалгалтын ажиллагаа явуулахад приус маркийн авто машин зорчиж явсан хоёр хүүхдийг мөргөсөн осол гарсан. Ослын улмаас 12 настай охин газар дээрээ амь насаа алдаж, 13 настай Х нь ГССҮТ-өөс эмнэлгийн тусламж авч байна.
Иймд жолооч нар сургууль орчмын бүсэд хурдаа тохируулахыг хүсч байна. Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай авч байгаа ч хүүхэд өртсөн ослын тоо буурахгүй байна. Иймээс хурдаа тохируулж явах шаардлагатай байна”гэлээ.
Зочин 2023-09-22 213.87.151.207
)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-22 185.228.228.183
Үхсэн хойно худ худ яриад зогсохгүй. Замын цагдаагийн газар, Дотоод хэргийн яам ажилаа хийдэг бол ийм олон хүүхэд жил бүр юу гэж амь насаа алдах дээ.
Зочин 2023-09-22 139.5.216.237
Хүүхэд дайрч алаад байхад яаж тайван унтаж чадаж бнаа ? Төрийнхөөн ? Хууль сахиулагчид аа !
Ямар дайн байлдаантай орон биш дээ.
Яачихсан улс гэж ийм бдаг юм бэ. Бүх юм нь болохгүй. Дархөны замд үхсэн хүний тоо бичсэн баахан самбар, цагдаа нь төчнөөн хүүхэд дайрууллаа л гээд бна. Юу болоод бнаа
Ө 2023-09-22 66.181.161.184
энэ цагдаа нар тэдэн хүн үхлээ гэхийн оронд тоголоо арга хэмжээ авлаа гэхийн оронд хуулиа чангаруулах талаас нь ажиллаачээ их хурлаар санал оруудаад маш хатуу чанга хуультай болгоочээ үхээд дууслах
ene tsagdaaraan odoo bolioo nereee 2023-09-22 202.179.21.210
ЭНЭ ЦАГДАА НАР ОДОО БОЛИО НЭЭРЭЭ ТАТВАРЫН БАЙЦААГЧ ХИЙХЭЭС ӨӨР ЗҮЙЛГҮЙ ДҮРЭМИЙН ШАЛГАЛТ ХИЙХГҮЙ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ БУЮУ ХОТЫН СОЕЛ МАШИНТАЙГАА ЯАЖ БОЛОВСОН ОРОЛЦОХ УУ ГЭХ МЭТ БАС АВТО ТЭЭВРИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ ГЭХ ЗЭРЭГ ТАЛААС ЮУ Ч ХИЙХГҮЙ ШАЛ ЭЛИЙ ХҮҮХДЭД Ч ХИЙХЭЭР ЯАНДАА ЯВБАЛ ЯАНА ГЭНЭ ҮҮ ГАЧИН ГАЧИН НЭРТЭЙ АЯН ЗҮЙЛ ДҮРМИЙН ШАЛГАЛТЫГ МАШ ХАТУУ АВДАГ БОЛООЧЭЭ ЗАМЫН ЦАГДАА ДЭЭРЭЭ
Зочин 2023-09-22 66.181.160.91
цагдаагын ацнууд торгохоос өөр ажилгүй ацнууд
Зочин 2023-09-22 59.153.87.56
согтуу жолоочийг бүх насаар нь эрхийг нь хасаад шоронд суулга, хуулиа чангатга