Зеленский Канадад гэнэт айлчлав

Зеленский Канадад гэнэт айлчлав

Зеленский Канадад гэнэт айлчлав

Украины ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2023.09.21/ Канадад гэнэтийн айлчлал хийжээ. Түүний ерөнхий сайд Жастин Трюдотой Оттавагийн хөөрөх зурваст уулзаж буйг Канадын телевизээр харуулсан байна. Дайн эхэлснээс хойш Зеленский анх удаа Канадад айлчилж буй нь энэ юм. Тэр өмнө нь 2019 онд Канадад айлчилсан.

Энэ долоо хоногт Зеленский Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дахь удаагийн чуулганд оролцсон. Үргэлжлээд Вашингтоныг зорьж, Жо Байден тэргүүтэй АНУ-ын улстөрчидтэй уулзсаны эцэст Канадад иржээ.

Зеленский дайн эхэлсний дараахан Канадын парламентад хандаж үг хэлж байсан. Тэрбээр өнөөдөр ч бас Оросын түрэмгийллийн эсрэг дайнд барууны холбоотнуудаасаа дэмжлэг хүсэх хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ Канадын парламентад үг хэлнэ. Канад улс Украинд 6.6 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн. Энэ нь "Их-7"-ийн бүлгийн орнууд дундаас нэг хүнд ногдох тусламжийн хэмжээгээрээ хамгийн өндөрт тооцогдож байна. 

Зеленский, Трюдо нар Оттавагаас Торонтог зорих ба тэнд байгаа украинчуудтай уулзахаар төлөвлөжээ. Канадад украин гаралтай 1.4 сая орчим хүн амьдардаг. Энэ нь тус улсын нийт хүн амын дөрөв орчим хувь юм. Цаашилбал, дайн эхэлснээс хойш 175 мянга гаруй украин хүн Канадад ирж, 700 мянга гаруй хүн ирэх зөвшөөрлөө аваад байна. Дайнаас дүрвэсэн хүмүүсийг түр нүүлгэн шилжүүлэх санаачлагын хүрээнд украинчуудад гурван жилийн хугацаанд нээлттэй ажиллах зөвшөөрлийг олгож буй. 

Эх сурвалж: BBC, HINDUSTAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

дайсан 2023-09-22 70.69.228.90

Энд том онигоонд орсон Нацист Германы талд байлдаж байсан өвгөнийг парламентад авч хүндэтгэл үзүүлээд тэр үедээ Оросын эсрэг байлдаж байсан гээд. Дараа нь Германы талд байлдаж байсан мэдэгдээд парламентын дарга огцогроод тэнэг ерөнхий сайд уучлалт гуйж байна даа. Эрүүгээр Украиныг фашизм дэмждэг болохыг харууллаа.

Avatar

Zochin 2023-09-22 70.69.228.90

Ene b**s bas end yavz baina lee.

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-22 38.42.106.107

Гуйланчлаал тэнээд явахын. Гүйээээ ядаж хэний хаанахын онгоцоор нисээд бгааг нь мэдэхийссс. Тэжээвэртээ том ах л өгч байгаа байх даа

Avatar

Нэргүй 2023-09-22 202.55.188.39

чи л юу ч хийж чадахгүй амаа билүүддэг гуйлгачи н бх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж