Сайд Ж.Ганбаатар шатахууны үнэ мэддэггүй

Сайд Ж.Ганбаатар шатахууны үнэ мэддэггүй

Сайд Ж.Ганбаатар шатахууны үнэ мэддэггүй

ОХУ-ын талаас шатахуун, түлшний экспортдоо хориг тавьснаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар аргагүй эрхэнд олон нийтэд мэдээлэл өгч, нөхцөл байдлаа учирлалаа. Ерөнхийдөө хэвлэлээс дөлж ирсэн тэрбээр мэдээллийнхээ үеэр “Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 төрлийн шатахууны үнэ 2490 төгрөгөөс хэтрэхгүйг албан ёсоор хэлье” гэж амлав.

Гэтэл нийслэлийн хэмжээд АИ-92 төрлийн шатахууны үнэ литр нь 2390 төгрөгөөр зарагдаж байгааг бүх жолооч мэднэ. Монголын төрд өргөн хэрэглээний барааны үнийг мэддэггүй, тэр дундаа Засгийн гишүүн хариуцсан салбарынхаа гол бүтээгдэхүүний үнийг мэдэхгүй байх тохиолдол олонтаа.

Жишээ нь, Шадар сайд асан Ө.Энхтүвшин махны үнэ өсч, нэг килограмм нь 1200 төгрөг боллоо хэмээн зарласан удаатай. Мөн Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг талхны үнэ мэддэггүй хэмээн олон нийтээс шүүмжлэл хүртэж байлаа.

Тэгвэл нэг ёсны амьдралаас тасарчихсан, тансаг сайдын нарын буухиаг энэ удаад Ж.Ганбаатар үргэлжлүүлэв. Түүний хувьд амны алдаа гаргасан байж болох ч шатахууны үнэ мэдэхгүй байхаар Монголын тэргүүлэх бизнесмэн. УИХ-д хоёр дахь удаагаа сууж, Засгийн газрын сайд болохоосоо өмнө Монголын чихэрний бизнес, барилгын салбарт амжилт олсон нэгэн юм.

Д.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-22 202.126.89.139

Бас нэг төрийг тонодог хулгайч нарын нэг. Сайн сайхан шудрага хүн яавч биш.

Avatar

Монгол 2023-09-22 66.181.189.237

өөрийгөө бүхнээс ухаантай, сайд хийж чадах хүн гэж бодсон нэг шуналтан

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-22 103.212.119.243

Амьдралаас тасарсан юмнуудыг дээрээ гаргахаар ийм л юм болно. Тэр чихрээ зараад холхлон зайл

Avatar

Зочин 2023-09-22 192.82.64.158

ҮНЭ НЭМНЭ Л ГЭЭД БАЙГААН БАЙНАЛД АА.

Avatar

Зочин 2023-09-22 203.98.76.9

АИ-92-ын үнийг сайд 100₮-өөр нэмчихээд байгаа юм биш үү. Сайд хэлсэн юм чинь шатахуун түгээх станцууд маргаашнаас 100" үнэ ээ нэмэх байх аа

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.160.65

Сайдынхаа хэлснийг " үүрэг , даалгавар" гэж л ойлгоншдэээ! …. өөр яахын? …

Avatar

Зочин 2023-09-22 202.126.89.87

АН-ын бууны нохойнууд бусдыг гүтгэж нэр төрийг нь унагах гэж зүйл бүрээр оролдож байна. Өнөө үед хэвлэлүүдэд гарсан зүйлийг итгэх ямар ч боломжгүй болжээ. Бусдыг гүтгэх боломжийг хуулиар зөвшөөрсөн. Хэнийг ч доромжилж гутааж муулж гүтгэж болно.Хилс хэрэгт ч хэн нэгнийг гүтгэж ч болох бололтой.Энэ нь өнөөгийн үеийн шудрага ёс ариун явдал ардчилал юм гэсэн

Avatar

123 2023-09-22 202.179.15.130

100 төгрөгөөс дээш нэмэгдэхгүй гэж л ойлгосон ш дээ. Сэтгүүлч өөрөө буруу ойлгосон юм бишүү.

Avatar

Ийм хүмүүс ард түмнийг төлөөлөхгүй ээ. Монголын ард түмэн энэ хүнд өргүй! 2023-09-22 202.21.104.2

Энэ нэг эргүү шуналын типийг төрөөс зайлуулаач ээ! Төр гэдэг мөнгөтэй, баастай гзээнүүдийн толгой хоргодох, цаг нөхцөөх оромж юм уу? Юу дутлаа гэж бизнесийнхэн төрд ордог байна аа? Хугацаа дууссан саван шампуниар хөлжиж, өч төчнөөн хороолол, сүлжээ дэлгүүртэй болсон хүнд төрөөс юу хэрэгтэй гэж? УТН-ууд ч гэсэн ийм нөхдүүдээс их мөнгө авч төрд чирж оруулж ирдэгээ боль оо!! Ард түмэн энэ төрд үүрлэсэн паразитуудыг бүгдийг нь харж байна. Эд хэзээ ч энгийн ард, Дорж, Дулмаагийн төлөө ажиллахгүй

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.189.84

Бeнзин энэний чихэр зардаг шиг биш байх аа

Avatar

Зочин 2023-09-22 185.189.115.147

Салбарын төлөө биш хувийн бизнесээ тэлэх гэсэн хүнд тэр жижиг сажиг асуудал хэрэгтэй юм уу, 3 сая зонбинуудаа.

Avatar

Нэргүй 2023-09-22 202.21.113.238

Зөнөг шар өвгөн Ө.Энхтүвшиний зулбасага Золбоо гэгч улаан луйварчин нөхөр дэд сайд хийдэг гэсэн. Бүгд авлигын мөнгөөр амьдардаг учир юмны үнэ мэддэггүй. Ийм нохойнууд төрд ажиллаж байгаа болохоор ард түмний амьдрал өдрөөс өдөрт улам дордож байгаа юм.

Avatar

Зочин 2023-09-22 66.181.160.45

А-92 100 төгрөгөөр өснө гэж сайд хэлээд байгааг сэтгүүлч ойлгохгүй байгаан бишүү.

Avatar

иргэн 2023-09-22 202.21.126.195

Энэ сэтгүүлч өөрөө харин жинхэнэ юмны учир мэддэггүй буруутгах бодлоосоо өөрөө салаагүй байна.Цаашид 2490 төгрөгөөс дээш нэмэгдэхгүй гэж хэлж байна хөөе АН-н гар хөл бологчоо.Сайн ухаанаа уралдуулж сайн бод тунгаа.Дараа нь шүүмжилж .

Avatar

Зочин 2023-09-22 66.181.160.65

Аааан…. Сайд үнэ нэмхээ зарлаад байгаа юм уу ?…Кампануудын урдуур орж үнэ нэмээд байгаа сайдыг огцруулах хэрэгтэй шдээ ,…тэгвэл

Avatar

Нэргүй 2023-09-22 165.241.32.49

Бензиний үнэ мэдэхгүйдээ биш, (2390 байгаа нь) энэ явдлын улмаас нэмэгдлээ гэхэд 2490-ээс хэтрэхгүй гэсэн утгатай биш юм уу?

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.160.65

Кампанууд үнээ нэмэх тухай дуугараагүй байхад сайд нь нэмээд байгаа юм уу ?..Үнэ нэмдэг сайд байх хэрэг байна ууууууу ?..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж