Сайд Ж.Ганбаатар шатахууны үнэ мэддэггүй

Хуучирсан мэдээ: 2023.09.22-нд нийтлэгдсэн

Сайд Ж.Ганбаатар шатахууны үнэ мэддэггүй

Сайд Ж.Ганбаатар шатахууны үнэ мэддэггүй

ОХУ-ын талаас шатахуун, түлшний экспортдоо хориг тавьснаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар аргагүй эрхэнд олон нийтэд мэдээлэл өгч, нөхцөл байдлаа учирлалаа. Ерөнхийдөө хэвлэлээс дөлж ирсэн тэрбээр мэдээллийнхээ үеэр “Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 төрлийн шатахууны үнэ 2490 төгрөгөөс хэтрэхгүйг албан ёсоор хэлье” гэж амлав.

Гэтэл нийслэлийн хэмжээд АИ-92 төрлийн шатахууны үнэ литр нь 2390 төгрөгөөр зарагдаж байгааг бүх жолооч мэднэ. Монголын төрд өргөн хэрэглээний барааны үнийг мэддэггүй, тэр дундаа Засгийн гишүүн хариуцсан салбарынхаа гол бүтээгдэхүүний үнийг мэдэхгүй байх тохиолдол олонтаа.

Жишээ нь, Шадар сайд асан Ө.Энхтүвшин махны үнэ өсч, нэг килограмм нь 1200 төгрөг боллоо хэмээн зарласан удаатай. Мөн Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг талхны үнэ мэддэггүй хэмээн олон нийтээс шүүмжлэл хүртэж байлаа.

Тэгвэл нэг ёсны амьдралаас тасарчихсан, тансаг сайдын нарын буухиаг энэ удаад Ж.Ганбаатар үргэлжлүүлэв. Түүний хувьд амны алдаа гаргасан байж болох ч шатахууны үнэ мэдэхгүй байхаар Монголын тэргүүлэх бизнесмэн. УИХ-д хоёр дахь удаагаа сууж, Засгийн газрын сайд болохоосоо өмнө Монголын чихэрний бизнес, барилгын салбарт амжилт олсон нэгэн юм.

Д.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж