ШШЕГ байгууллагынхаа ойгоор Солонгос драм үзүүлнэ

ШШЕГ байгууллагынхаа ойгоор Солонгос драм үзүүлнэ

Монгол Улсад шүүх шинжилгээний байгууллага үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойг угтан Өмнөд Солонгос улсын телевезийн драм үзүүлэхээр болсон нь олны шүүмжлэл дагуулав.

Өмнөд Солонгос улсын "SBS" телевизийн бүтээлийг албан ёсны эрхтэйгээр Монголынхоо "Боловсрол суваг" телевизээр есдүгээр сарын 26-наас өдөр бүр 19.00 цагт үзэгчдэд хүрэх гэнэ. Шүүх шинжилгээний ерөнхий газрын албан ёсны цахим хуудаст шинжээч, мэргэжилтний ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулах зорилгоор Өмнөд Солонгос улсын "SBS" телевизийн бүтээлийг Боловсрол суваг телевизтэй хамтран албан ёсны эрхтэйгээр олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж байгаа талаар нийтэлжээ.

Шүүхийн шинжилгээний байгууллага эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг шалган шийдвэрлэх явцад нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, ул мөр эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээг хэрэг бүртгэгч, прокурор, мөрдөгч, шүүхийн тогтоол,шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтийг үндэслэн хийж, дүгнэлт гаргах үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-22 103.212.116.20

зөв сайн үз ялзарсан шүүгч прокурор шудрага тэмцэгчийн тухай үнэн ялдаг тухай гардаг юм үз үз

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-09-22 103.212.116.37

Миний бодлоор энэ их зөв шийдвэр гэж бодож байна. Кино урлагаар дамжуулж ард түмэндээ хууль, эрх зүйн анхан шатны сургалтыг явуулж байна гэсэн үг ш дээ

Avatar

Нэргүй 2023-09-22 202.55.188.35

солонгосын хууль ёс заншил өөр бдг бгаа шүү

Avatar

ЗОЧИН 2023-09-22 202.21.104.2

ОНОЛ, АРГА ЗҮЙ, МЭРГЭЖЛИЙН АРГА АЖИЛЛАГАА, ЭТИК ХААНА Ч АДИЛХАН. ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ МОНГОЛД НЭГ ӨӨР, СОЛОНГОСТ НЭГ ӨӨР БАЙХ ЁСГҮЙ. АДИЛХАН Л ХҮНИЙ АМЬ, ХОХИРОЛ, ЯРИГДАНА. МӨРДЛӨГ, НОТЛОХ БАРИМТ, ШҮҮХ ШИНЖИЛГЭЭ.. АЖИЛБАР ХИЙГДЭНЭ. СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ! ИЙМ МЭРГЭЖЛИЙН КИНО ЦУВРАЛУУД МАШ ИХ ХЭРЭГТЭЙ БАЙДАГ ШҮҮ! ХЯТАД, ЯПОН, АНУ, СОЛОНГОСЫН АНАГААХ УХААН, ЭМЧ НАРЫН ТАЛААРХ ЦУВРАЛУУД СОНИРХОЛТОЙ БАЙДАГ. ШҮҮХ ШИНЖИЛГЭЭ Ч СОНИРХОЛТОЙ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА. АМТАРХАН ҮЗЭЭРЭЙ. МЭДЛЭГТ ДУСАЛ НЭМЭР.

Avatar

иргэн 2023-09-22 202.21.104.2

1000 сонсохоор 1 үз!

Avatar

Иргэн 2023-09-22 202.21.104.2

Яахав дээ, болж л байна. Драмын цаана мэргэжлийн, ёс зүйн, хүн ёсны маш олон агуулга, соён гэгээрүүлэх ажиллагаа явагдаж байдаг. Асуудлыг бүх талаас нь хүний амьдрал, бодит кэйстэй уяж уран сайхны аргаар харуулсан гэж бодож байна. Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг. Киногоор дамжуулж нийгмийг соён гэгээрүүлж болно гэдгийг Хятад, Солонгос зэрэг Азийн зарим орнууд хэрэгжүүлдэг шүү. Монголчууд шиг а**х, хүчирхийлэх, ёс суртахууны гажуудлыг сурталчлах агуулгаар л кино хийдэггүй бх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж