Монгол Улсад шүүх шинжилгээний байгууллага үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойг угтан Өмнөд Солонгос улсын телевезийн драм үзүүлэхээр болсон нь олны шүүмжлэл дагуулав.
Өмнөд Солонгос улсын "SBS" телевизийн бүтээлийг албан ёсны эрхтэйгээр Монголынхоо "Боловсрол суваг" телевизээр есдүгээр сарын 26-наас өдөр бүр 19.00 цагт үзэгчдэд хүрэх гэнэ. Шүүх шинжилгээний ерөнхий газрын албан ёсны цахим хуудаст шинжээч, мэргэжилтний ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулах зорилгоор Өмнөд Солонгос улсын "SBS" телевизийн бүтээлийг Боловсрол суваг телевизтэй хамтран албан ёсны эрхтэйгээр олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж байгаа талаар нийтэлжээ.
Шүүхийн шинжилгээний байгууллага эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг шалган шийдвэрлэх явцад нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, ул мөр эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээг хэрэг бүртгэгч, прокурор, мөрдөгч, шүүхийн тогтоол,шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтийг үндэслэн хийж, дүгнэлт гаргах үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг байна.
Холбоотой мэдээ