Яруу найрагч Ц.Хулан давж заалдана

Яруу найрагч Ц.Хулан давж заалдана

Яруу найрагч Ц.Хулан давж заалдана

Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгагдсан яруу найрагч Ц.Хулан давж заалдахаар болжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд /2023.07.25/ Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон.

Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран орлцсон гэм буруутайд тооцож найман жилийн хорих ялыг тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүх бүрэлдэхүүн мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хэргийг маш нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн тул шүүх хурал хаалттай болсон юм.

Сануулахад, яруу найрагч Ц.Хуланг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд Тагнуулын байгууллагаас баривчилсан. Мөн тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр хорих ангиас захидал бичсэн нь мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Захидалдаа "Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэж бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна. Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амиа өгөхөд ч бэлэн байна” гэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
18
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-22 202.9.46.250

зочин. Энэхүү дуйлаант гэмт хэргийг монголын тагнуулын байгууллага шалгаж, прокурор хяналт тавьж шүүн таслах байгууллага эуэслан шийдээд байгаа юм байна
ОХУ, Хятадын тагнуулын байгууллага
,Монголын тагнуултаыы хамтран ажилласан гэдэг. нь үнэн бол учрыг нь мэдэхгүй хүмүүс олон үг дуугараад хэнд ч хэрэггүй. Үнэн учрыг олох гэж төрийн нууцад халдах гэвэл тун осолтой !!!!

Avatar

бахро 2023-09-22 66.181.187.9

зүв зүгээр хүнийг яллана гэж байхгүй ямар нэгэн асуудалтай болохоор л ял өгч байгаа!

Avatar

Зочин 2023-09-22 66.181.161.154

Хөдөлшгүй үнэнийг нь нотлоод ял оноосон байна.гадаадын тагнуулд элсчихээд эх оронч гэж гэж хуцаад байхийм ер нь сүүлийн үеийн эх оронч гэж өөрийгөө нэрлэгсэд хачин амьтад байх юмаа мэдрэл муут.попрогчид . гадаадын тагнуул.улсынхаа эдийн засаг хөгжилтийг хойш татагсад үүнд уул уурхайн экспортын чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг гацаагчид багтана бас оноо цуглуулсан улс төрчид үүний тод жишээ бол арван хувийн Даваасүрэн мөн тэд асуудал шийдэх бус зөвхөн өөрийнхөө нэр төрийг өргөх гэж оноо цуглуулан п

Avatar

Эх оронч 2023-09-22 202.21.108.28

Хулан бол гадны гар хөл болж, эх орныхоо эсрэг явж тагнуул хийсэн нь үнэн. Ялангуяа оросуудын шидсэн цалманд амархан орж хятадын эрх ашгийг хамгаалсан байдаг. Үүнийг манайхан огт ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл оросын тагнуулын алба нууц ажиллагаа явуулж хятадын эрх ашигт нийцсэн үйлдлийг Хулангаар хийлгэсэн.юм. Шүлэг бичихээс өөрийг мэдэж чадахгүй мулгуу авгай тэр өгөөшийг нь үмчихсэн.Ийм л асуудал болсон. Гэтэл эх орны тухай шүлэг бичдэг хүн тагнуул байх ёсгүй хэмээн манайхан ёстой гэнэ тэнэгээ

Avatar

Эх оронч 2023-09-22 202.21.108.28

Хулан бол гадны гар хөл болж, эх орныхоо эсрэг явж тагнуул хийсэн нь үнэн. Ялангуяа оросуудын шидсэн цалманд амархан орж х*******н эрх ашгийг хамгаалсан байдаг. Үүнийг манайхан огт ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл оросын тагнуулын алба нууц ажиллагаа явуулж хятадын эрх ашигт нийцсэн үйлдлийг Хулангаар хийлгэсэн. Шүлэг бичихээс өөрийг мэдэж чадахгүй мулгуу авгай тэр өгөөшийг нь үхчихсэн.Ийм л асуудал болсон. Гэтэл эх орны тухай шүлэг бичдэг хүн тагнуул байх ёсгүй хэмээн манайхан ёстой гэнэ тэнэгээ

Avatar

Дэндүү шцнал 2023-09-22 103.57.94.87

Хятадын шашны институцид элссэн агент байсан бдаг. Хамт яллагдсан ламиайгаа хамт амьдарч байсан.
Тагнуулын байгууллага 4,6 жил мөрдөж хөдлөшгүй тогтоон баривчилсан бдаг

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-22 202.126.88.133

Архи л энэ авгайг алаад хаячихлаалдаа,,,

Avatar

иргэн 2023-09-22 66.181.191.32

худал хуурмагт итгээд – Солиороод л байх юм Мунхагууд аа!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-09-22 122.201.23.83

Манай тагнуулынхан орос арга барилаасаа хэзээ болих юм бол . Биднийг хэлмэгдүүлэх их гүрний бодлогыг Монголчууд өөрс дээрээ ашиглаал

Avatar

Нямдорж 2023-09-22 139.5.219.253

Тагнуул бусдыг хэлмэгдүүлэхдээ гаршсан газар. Худлаа ярина зохиож бичнэ. Энэ байгууллагыг ухвал их юм гарна

Avatar

Болд 2023-09-22 202.9.40.146

Урвагч , гадаадын хөлсний тагнуул , эх орноо хулалдагсдыг хатуу цээрлүүлэх ёстой. Харин тэр лам ч Хулан авхайтанд ашиглуулаад чирэгдчихсэн бололтой.

Avatar

Нэргүй 2023-09-22 103.212.119.253

чи ямар хэрэг хийснийг нь мэдэж бга юм уу? Хүний мууд дурлаж болдоггүй юм даа. хүний мууг үздэг хүн өөрөө илүү ихийг үздэг юмаа!

Avatar

Иргэн 2023-09-22 203.91.115.39

Хуультай төртэй улс. Овоо босгоогүй бол шаазгай суудаггүй л байхгүй юу. Хэдэн шүлэг бичсэнээрээ эх оронч, сайн хүн болчихдоггүй. Буруу юм хийвэл ингэдэг юм.

Avatar

Нэргүй 2023-09-22 103.57.95.74

Эх орноосоо урвасан нэг муу шалдан орон гаран найрагч нэртэн хэнд ч хэрэггүй

Avatar

Нэргүй 2023-09-22 103.212.119.253

хүний оронцог чам шиг юмнууд олон болжээ

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.161.145

тэгж болохгүй нэгнийгээ хазайсан дээр нь нухах дуртай хүмүүс мэр сэр бхынмаа.Ээдрээт энэ амьдралд хэн ч юу ч үзэж болно

Avatar

Бадарч тахар 2023-09-22 66.181.191.241

Одоо болтол давж заалдаагүй байсан юмуу !

Avatar

Эмээ 2023-09-22 202.21.107.5

Эх орноосоо урвасан хүнийг ивээгээд баяьал төр оршин тогтнохгүй. Тэхдээ хүн хэлмэгдүүлэхгшй сайн шалгаж тогтоож байх ёстой.

Avatar

Нэргүй 2023-09-22 59.153.112.226

eh ornoosoo urvah hamgiin muuhai hereg

Avatar

Зочин 2023-09-22 103.212.118.40

Хулангийн арашинг олон хүн гадарлаж байгаа даа. Ер нь барьцгүй, нэр төр, эд хөрөнгөнд дуртай хүн гэдгийг мэдэх учир буруутай байсан нь үнэн л гэж итгэж бна. Гэхдээ одоо хашраа биз, Сайн ам хэлийг нь аваад сулалчихмаар юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж