Монгол Улсын баг тамирчид 2024 оны Парисын олимпод цагаан туганд дор орох эсэх асуудал үүссэнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж буй. Удахгүй болох WADA буюу Дэлхийн допингийн эсрэг байгууллага /ДДЭБ/-ын хурлаас өмнө энэ асуудлыг шийдвэрлэх ёстой бөгөөд Монголын үндэсний олимпийн хороо, Спортын сайд гээд холбогдох албаныхан хамтран ажиллаж энэ асуудлыг шийдвэр гарц байгаа талаар www.news.mn сайт мэдээлэл бэлтгэсэн билээ. Тэгвэл Монголын үндэсний олимпийн хорооноос өнөөдөр /2023.09.22/ мэдэгдэл гаргасан бөгөөд Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагатай хамтран ажиллах саналаа хүргүүлсэн, бид ямар нэг байдлаар энэ байгууллагыг татан буулгах эрх зүйн орчин байхгүй гэсэн мэдэгдлийг гаргажээ.
Мэдэгдэлд, Сүүлийн үед олон нийтийн хэрэгслээр допингийн асуудалтай холбогдуулан Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ) нь Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага (МДЭҮБ)-ыг татан буулгах эрхтэй байгууллага мэт илт ташаа мэдээлэл тарж буйд няцаалт болгон дараах мэдэгдлийг гаргаж байна. Дэлхийн допингийн эсрэг дүрмээр Дэлхийн допингийн эсрэг байгууллага (ДДЭБ)-аар хүлээн зөвшөөрөгдсөн МДЭҮБ-ыг татан буулгах, шинээр байгуулах эрх МҮОХ-нд олгогдоогүй бөгөөд тус дүрмийн 20.5.1 дэх заалтын дагуу МҮОХ нь тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь дүрмээр хориотой. Харин МҮОХ нь Олимпын их гэр бүлийн гишүүд, тамирчдын эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсвэл хамтран ажиллахад бэлэн буйгаа удаа дараа МДЭҮБ болон холбогдох байгууллагуудад албан бичгээр илэрхийлсэн.
МҮОХ нь МДЭҮБ-ыг зөв засаглалтай байгууллага байх, үүссэн асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх, дахин давтагдуулахгүй байх, хэрхэн шийдвэрлэх талаар ДДЭБ (WADA) болон эрх бүхий байгууллагуудтай холбогдох дүрэм, журмын хүрээнд хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч идэвхтэй ажиллах болно.
Холбоотой мэдээ