МАН-ын “утааг ялсан” гэдэг эцэстээ үнэнд гүйцэгдэж, амлалт утаа шиг уугиж байна. Монгол Улс нүүрсээ зардаг БНХАУ-аасаа эргүүлээд нүүрсэн бүтээгдэхүүн худалдаж авна гэдгийг Засгийн газрын хэмжээнд хүлээн зөвшөөрөв.
Түүнийгээ кокс гэж тайлбарлах болсон. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 177 тэрбум гаруй мидлинг буюу хагас кокс авна гэсэн.
Туршилт гэж нэрлэсэн тэрхүү арга хэмжээ өнгөрсөн хугацаанд “Тавантолгой түлш” компани руу цутгасан нэг их наяд төгрөг хий хоосон хөрөнгө оруулалт байсныг гэрчилж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компаниас зөвхөн “Тавантолгой түлш” рүү сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах нэрийдлээр 900 орчим тэрбум төгрөг шилжүүлсэн тайлан бий.
Тухайлбал,
- 2018 онд 18.6 тэрбум төгрөг
- 2019 онд 111.8 тэрбум төгрөг
- 2020 онд 138.7 тэрбум төгрөг
- 2021 онд 180.8 тэрбум төргөг
- 2022 онд 358.5 тэрбум төгрөг
Энэ санхүүжилтээс харвал "Эрдэнэс Тавантолгой" компани өнгөрсөн хагас кокос аваад туршилж хийх хангалттай боломж байсан ч зүгээр л туршилт нэрээр "мөнгө угаасан" уу гэсэн хардлагыг төрүүлж буй.
Нийтдээ “Эрдэнэс Тавантолгой” компани 2018-2022 онд утааг бууруулах нэрийдлээр 808.4 тэрбум төгрөгөөр гараа угаажээ. Тэгэхээр нүүрсний хулгайн нэг хэсэг нь “Тавантолгой түлш” компани руу орсон гэдэг ойлгомжтой. Тэгвэл түлшний үйлдвэрийн тендерийг “Бодь-Интернэшнл” компани хамсан байдаг. Тэдгээр тендерээр сайжруулсан түлш үйлдвэр байгуулагдсан бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийгөө “Утааг ялсан Ерөнхий сайд” гэж зарлуулж ирсэн.
Гэтэл дээрх хугацаанд “Эрдэнэс Тавантолгой”-г удирдсан Б.Ганхуяг шүүх дээр шүүгдэж, бусад нь хуулийн ард нуугдаж сууна.
Мөн МАН-ын үнэмлэхгүй засаглалын 7 жил гаруй хугацааны Агаар, орчны бохирдлыг бууруулах хорооны хуралдаанаар утаагүй гэх сайжруулсан түлш ямар үр дүнгүй ажил болсныг хүлээн зөвшөөрсөн түүхтэй.
Д.МЯГМАРДОРЖ
Холбоотой мэдээ