Сурвалжлага: Өрөөнд ганцаараа уйлахаар сэтгэл онгойдог

Сурвалжлага: Өрөөнд ганцаараа уйлахаар сэтгэл онгойдог

Сурвалжлага: Өрөөнд ганцаараа уйлахаар сэтгэл онгойдог

Энэ үгийг тэр бүсгүй хэлсэн юм. Шилэн хаалганы цаана бүсгүй цааш хараад сууж байлаа. Нүд нь бага зэрэг бөлцийж, утсаараа хэн нэгэнтэй сэмхэн шивэгнэж ярих нь харагдав. Тэрбээр хэсэг цаашаа харж сууны эцэст бага зэрэг бөлцийсэн нүдээр намайг хараад ичингүйрэн инээмсэглэв. Бүсгүйн сэтгэл санаа ямартай ч тайвширсан бололтой харагдлаа.  Тэрбээр “Энд уйлдаг өрөө байдгийг анх найзаасаа сонссон. Өнөөдөр сэтгэл санаа тавгүйрхээд. Гэртээ эсвэл сургууль дээрээ уйлах юм бол хүнд мэдэгдчихнэ гэж бодсон. Тиймээс энд ирээд жаахан уйлж суулаа. Сэтгэл санаа өргөгдөөд сайхан болчихлоо. Одоо шууд хичээлдээ явлаа” гээд гарч одов.

Уйлдаг өрөө  заримдаа хоосон, заримдаа үйлчлүүлэгч ихтэй байдаг гэнэ. Ихэвчлэн эмэгтэйчүүд уйлж, стрессээ тайлахаар тус өрөөгөөр үйлчлүүлдэг аж.  Эрэгтэйчүүдийн хувьд уйлдаг өрөөгөөр үйлчлүүлэх нь цөөн. Монголчууд хөвгүүдээ багаас нь чанга хатуу өсгөхийн тулд “эр хүн уйлдаггүй” гэж сургадаг нь нэг талдаа эрчүүд стресс, бухимдал, гомдлоо тайлж чадахгүйд хүргэдэг аж. Үүнээс болоод эрчүүд архинд орох, амиа хорлох нь байдаг. Ялангуяа стресс бухимдлаа тайлж чадахгүйгээс  эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг болохыг сэтгэлзүйчид хэлдэг. Энэ өрөө тэднийг стресс, бухимдлаа тайлахад нөлөөлнө гэж Э.Мөнхжаргал ярив.

Тэдний уйлдаг өрөө нь шилэн хаалгатай аж. Иргэдийн зүгээс шилэн хаалгатай байгаа нь үйлчлүүлэгчийн эрхэнд халдаж байна гэсэн шүүмжлэл гарсан гэнэ. Тиймээс олны шүүмжлэлийг хүлээн авч уйлдаг өрөөний хаалгаа солихоор  болжээ.

Яагаад ийм үйлчилгээ үзүүлэхээр болсныг сонирхоход “Улаанбаатар инновацын төв”-ийн залуус хариулахдаа “Энэхүү өрөөг анх утсаар ярьдаг өрөө болгож тохижуулсан байсан. Гэтэл нэг охин шалгалтдаа унасан хэмээн хүнтэй утсаар ярьж, гомдоллож туньж маш их уйлж, тайвширсан. Тэр үед шинэ санаа төрж өнгөрсөн 2022 онд “Уйлдаг өрөө” болгож өөрчилсөн.  Эхний үед манай инновацын төвөөр үйлчлүүлдэг залуус л мэддэг, ашигладаг байсан бол одоо сошиалд хурдтай мэдээлэл тархаж олон хүн ирж үйлчлүүлэх болсон” гэв.

Энэ өрөөнд зөвхөн уйлах биш унтаж болно. Биднийг сурвалжлах зуур бага насны гурван хүүхдээ зөөдөг, гэрт нь хадам ээж нь амьдардаг гэх бүсгүй анир гүм орчинд унтаж амрахаар “Улаанбаатар инновацын төв”-д иржээ. Унтахаас гадна дуулж, хөгжимдөж, гэрийн даалгавраа хийж, найзтайгаа хов базаж болно. Тэрхүү орчин бол таны үг, үйлдэлд зориулагдсан болохыг тус төвийнхөн хэлсэн. Өрөө түрээсэлсэн хүн тэнд хууль бус үйлдлээс бусдыг нь хийж болох аж.

Тэд өрөөгөө илүү гоё тохижуулж, үйлчлүүлэгчийнхээ стресс тайлах, эсвэл чөлөөт цагаа зөв гоё өнгөрөөхөд анхаарч байгаагаа хэллээ.

Д.ДАВААХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-22 202.179.21.244

Уйлах хүсэлгүй бол уйлах албагүй. Архи уух уу уйлах уу гэдгийн архи сонгосон хүн өөрттөө гомддог байх даа. Хүний дэргэд уйлахгүй ч ганцаараа нэг газар очоод уйлж болно. Архи уудаг хүмүүс бол угаасаа сэтгэлийн хатгүй хүмүүс. Тийм учраас архи уучихвал зовлонгоо мэдрэхгүй гэж боддог. Жоохон юм тохиолдохоор архи уудаг хүнтэй сууж болохгүй. Уйлах өрөө бол зөвхөн уйлаад тайвширдаг хүмүүст л оновчтой. Бусдад нь үйлчилгээгүй.

Avatar

Нэргүй 2023-09-22 202.126.89.145

Uil Uil Uilaach hulchgaruudaa! Uilaach chi !! tanuus

Avatar

Б 2023-09-22 202.55.191.130

ЗӨВХӨН ХУЛЧГАРУУД УЙЛДАГГҮЙ ЮМ ТЭ НЭГЭЭ

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Б 2023-09-22 66.181.190.84

дээд айлын нохойнууд давхилдаад унтуулахгүй юм..нойр муу бол ядраад анхаарал тавлөрөхгүй..дархлаа муудаад өвдөөд бх юм ..цагдаа дуудаад нэмэргүй..гэртээ амар тайван бх гэсэн миний буруу болж дасаж дуугай бай ухааны юм яриад сэтгэл зүйчид оч гсэн.бгд цх..нохойны эрх хүнээс дээгүүр юм бх.энэ газарл очиж унтаж амарч болох юм шиг байна…. гэртээ амар тайван унтах юмсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж