ОХУ-аас шатахууны экспортоо түр хориглосон асуудлаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл /2023.09.22/ хийлээ.
Тэрбээр “Өчигдөр ОХУ-ын Засгийн газрын 2023 оны есдүгээр сарын 21-ны 15/35 дугаартай ОХУ-аас арилжааны бензин дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай тогтоол гарсан. Уг тогтоол Гадаад харилцааны яамнаас албажиж, манай яаманд ирсэн.
Гол агуулга нь тодорхой нэр төрлийн дизель түлш болоод авто бензиний экспортод хориг тавьсан. Тодорхой нэр төрлийн дизель түлш гэхээр Евро-Азийн гаалийн кодын ангиллаар заасан зарим нэр төрлийн дизель түлшийг экспортлох боломжтой.
Энд манайх руу "Роснефт" компаниас экспортолж буй дизель түлш багтах боломжтой гэж харж байгаа. Эцсийн шийдвэр хоёр хоногийн дараа гарна. Тогтоолыг уншаад үзэхэд манай импортолж буй дизель түлш энэ хоригт багтаагүй байна гэж ойлгож болно. Гэхдээ бид үүнийг тодруулж байгаа. АИ-92, АИ-95 шатахууны хувьд хоригт орсон байна. Тогтоол гарах болсон гол шалтгаан нь улс төрийн шалтгаан байхгүй.
Гурван сарын өмнөөс ОХУ-ын дотоодод шатахууны үнэ зах хязгаар нутгаар нэмэгдсэн. Үүнийг үнийг нь тогтворжуулах арга хэмжээг ОХУ шат шатандаа авсан. Энэ арга хэмжээний хүрээнд өчигдрийн тогтоол гарсан. Зөвхөн Монгол Улс багтаагүй. Дэлхийн бүх улс хамаарагдаж байгааг хэлье.
ОХУ дотооддоо шатахууныг дийлэнх тохиолдолд евро-5 ангиллын бензин хэрэглэдэг. Манай хэрэглэж буй нь евро-2 гэдгийг та бүхэн мэдэж буй. Тиймээс “Ангарский” үйлдвэрийн евро-2 авто бензин энэ тогтоолд хамаарахгүй байх магадлалтай. Үүнийг хоёр хоногийн дараа мэдээлнэ.
Тогтоолд Засгийн газрын комиссын хоорондын гэрээтэй бол хамаарахгүй байх магадлалтай гэсэн үг өгүүлбэр байгаа. “Роснефт” компанитай тогтоол гарснаас хойш өчигдөр орой олон цаг ярилцлаа. ОХУ-д үнэ өсч буй гол шалтгаан компаниудад татаас өгдгийг зогсоосонтой холбоотой юм билээ. Татаас зогсоод гурван сар болсон учраас компаниуд экспортод борлуулах сонирхолтой болсон дотооддоо тул үнийг буулгах арга хэмжээ авч байна гэж ойлгож болно.
“Роснефт” компаниас шатахууны 85 хувийг импортолж авдаг. Энэ хоригт ОХУ-ын томоохон компаниуд буюу Роснефт, Газпорм гэх компаниуд хамаарагдаагүй байх гэж харж байна.
Нэмэлт мэдээлэл өгөхөд, энэ сарын 23-25ны хооронд Төрийн Думын дарга ноён В.Володин айлчилж байгаа. Энэ айлчлалын хүрээнд төрийн дээд түвшинд асуудал яригдахаар бэлтгэгдэж байна. Дизель түлшний нөөц түүхэнд байхгүй хэмжээний хангалттай байна. Засгийн газраас тогтоосон 30 хоногийн нөөцөөс илүү байгаа. Өөр улсаас шатахуун импортлох боломж хомс байна. Мэдээж, Арабаас очоод бензин авъя гэвэл өгнө. Гэхдээ тээвэрлэлтийн үнээс шалтгаалаад боломжгүй.
Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 2490 төгрөгөөс хэтрэхгүйг албан ёсоор хэлье. Дизель түлшний хувьд нийлүүлэлтийн үнэ өсч байна. Гэхдээ ургац хураалтын энэ үед өсгөхгүй байх талаас нь чармайлттай ажиллаж байна.
Хоногийн нөөц хангалттай байгаа ч гэсэн ачилт 7-10 хоног доголдоход Монгол Улсад асуудал үүснэ. Тогтоолтой холбоотой асуудлаар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас өмнө эцсийн шийдвэр гарна гэдэгт бүрэн итгэж болно.
Зочин 2023-09-22 66.181.161.182
энэ үйлдвэрийн бeнзин нь ГОСТ, ТУ гэх стандхртаар үйлдвэрлэгддэг. ГОСТ нь чанарын шаардлагыг хангасан, ТУ нь "стандарт доогуур" гэж ойлрож болно. ингээд иргэдийн автомашинууд эвдэрээд байждээ
Зочин 2023-09-22 202.126.89.1
Нүд нь гөлийсөн хулгайч..Магдлалтай гэнэ үү эргүү чинь
Зочин 2023-09-22 213.87.151.207
>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Амар 2023-09-22 202.55.188.36
малнууд хөвсгөлөөс гаргасан бэнзинээ зүгээр асгаа биз дээ. хэрэглэхээ мэдэхгүй. өчнөөн тэрбум төгрөг үрэн байж гаргачаад хөрсөнд зүгээр асгаад хаясан. тэр чинь буцаад хөвсгөлд шингэнэ.
ТЭНЭГ СДАКААА 2023-09-22 196.196.218.74
2024 ОН ДУУСТАЛ Ч БИЛҮҮ, ХҮРТЭЛ Ч БИЛҮҮ БЕНЗИН, ШАТАХУУНАА ЯМАР Ч АСУУДАЛГҮЙ АВАХААР ТОХИРОЛЦЛОО ГЭЭД ЁНДОН САЙД МЭДЭГДЭЭД БАЙСАН ЮМ БИШ ҮҮ, ТЭНЭГЭЭ. ЕР НЬ ЦАГ ГАЙГҮЙ ҮЕД ОРОСУУДЫГАА НАЙРЧ БАЙГААД УДААН ХУГАЦААГААР НИЙЛҮҮЛЖ БАЙХ ГЭРЭЭГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТҮВШИНД ХИЙЧЭЭЧ, МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛ НЭГ ИХ ОРОСЫН ДОТООДЫН ҮНЭД НӨЛӨӨЛӨХГҮЙ ШҮҮ ДЭЭ. АЖИЛ ХИЙДЭГ НЭГЧ н**ш ЭНЭ ТӨРД АЛГААА !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
УСНААС ДИЗЕЛЬ ГАРГАЖЭЭ 2023-09-22 66.181.160.25
УСНААС ДИЗЕЛЬ ГАРГААД ЭХЭЛЖЭЭЭ. ГУДАМЖ БҮРД НЭГИЙГ ТАВИАД ШИЙДЭХ АСУУДАЛ БИШҮҮ
https://ittech.co.jp/
ITTECH 2023-09-22 66.181.160.25
ЯПОН ЯВААД ҮҮНИЙГ ОРУУЛЖ ИРЭЭЧЭЭЭ.
https://ittech.co.jp/
Зочин 2023-09-22 66.181.191.47
"хамаарахгүй байх магадлалтай" ишш чааваас, магадлал ярьж нтр
Зочин 2023-09-22 202.70.33.164
Хамгийн муу бензин нил нагаар тогтооно дүлий дутуу шаталттай энэ заваан юмыг чинь хуучин цэрэг дайны 69 фургонд л хийдэг оросууд өөрсдөө стандарт бус гээд хориотой.
Зочин 2023-09-22 103.161.242.190
нефтийн үйлдвэрээ өр тавиад ч хамаагүй бушуухан дуусгахгүй бол орос мөдхөн "дампуурах"шатандаа орчихсон шүү….
Зочин 2023-09-22 202.131.238.26
АИ-92 хязгаарлалтад ороогүй ээ. Засгийн газрын тогтоол дээрээ "ТН ВЭД ЕАЭС 2710 12 411" кодтой товарын бензин гэсэн байна. АИ-92 "2710 12 413" кодтой.
Зочин 2023-09-22 59.153.87.56
наад муж евро 2 чинь оростоо ч хэрэглэх хориотой юм биш үү
Зочин 2023-09-22 103.212.116.218
Оросууд албаар л хогтож байгаа биз. ургац хураалтаар гэнэт хааж боож гэнэ
Зочин 2023-09-22 92.182.71.142
3 сарын өмнөөс мэдэж байсан юм бол бэлтгэлээ базаасан байлгүй дээ. ЕВРО 2 бензинээр явдаг машин одоо дэлхийд байхгүй шдээ нөхдүүдээ. Машиныг эвдэж дууссаж байгаа юм байна даа.
Зочин 2023-09-22 122.201.23.83
Энэ орос сөнөөсэй
Зочин 2023-09-22 66.181.181.123
манайд нөлөөлөгүй юм биш үү чоно борооноор гэдэг шиг дуулианаар нь хомсдол үүсгэж үнэн нэмэр талын юм л бодож байна уу. Ийм үед төрийхөн ам хэлээ бодож яриарай даа. ОХУ айлчлалын үеэр үүнийг биш алдагдсан нутгаа эргүүлж авах талын юм ярьж жаахан том байл даа
Зочин 2023-09-22 202.131.225.197
b** sandar manaid nuluuluhgui. harin kolonkuud dalimduulaad une nemeed baina uu ugui yu. chono boroonoor
Зочин 2023-09-22 202.131.245.34
"оросуудад бөлдөгдүүлсэндээ ерөөсөө хамарсахгүй байна. угаасаа л ийм байх ёстой.. манай ах нар маниусыг харж үзээд бензинээ арай ч өгөхөө больчихгүй байлгүйдээ.." гэж ойлгож уншлаа.
БЗД-ийн иргэн ... . 2023-09-22 202.21.108.1
Өөрийнхөө АЖЛАА мэдэхгүй байж ОХУ ын үнэ нэмэх хамаарах хамаарахгүй ЧИ мэдэх арай болоогүй байх шүү… ТЭР Орос шийдвэрийг нь Хүрэлсүх Та хоёр ОРЧУУЛГЫН товчоогоор орчуулуулж байж л дараа нь ГХЯ аас албан ёсны Монгол орчуулга авч …НЭГ ХУДАГТ очихгүй л юм хийж үзээрэй…..Та хоёр ОРОС ХЭЛНИЙ дУГУЙЛАНД СУУГААЧ ЭЭ…
Зочин 2023-09-22 139.5.216.204
Жижиг дунд машины хувьд Хятадаар дүүрэн борлогдохгүй бгаа цахилгаан машин бна. Цоо шинэ, хямд үнэтэй, боломжийн чанартай.
Ажлын том машинуудад хэрэгтэй түлшийг л импортлое.
ДАНХ 2023-09-22 202.21.115.53
Энэ чихрийн наймаачин хэзээ хойно гарч ирээд юу ч мэдэхгүй байснаа хүлээн зөвшөөрөв. Оргил дэлгүүрээ ажилуул. Чаддагт нь ажлаа өг
Зочин 2023-09-22 203.98.76.9
Юу ч болоогүй байхад шууд 92-ийг 100₮-өөх нэмчих юм Ерөнхий сайд нь 2023 онд 92-ийн үнийг хээхгүй гээ биз дээ
Зочин 2023-09-22 59.153.115.236
124.158.64.13 Чи зүгээр явган таваргаж бай.бүү шалчигна.түгжрэлд нэмэр бол. гай болохоор зай бол.үлгэрээ яриад өнөө маргаашгүй юм шиг байцгаая
Зочин 2023-09-22 66.181.160.120
Бүүр 1990-ээд оны эхээр Монголд нефть боловсруулах үйлдвэр барих асуудал хүчтэй яригдаж эхэлтэл шатахуун импортлогч компаниуд болон тэдний төр зсасаг дахь тавиуулууд одоо хүртэл саатуулсаар ирсэн түүхтэй!!! Энэ саадыг уул нь Н.Энхбаяр хэмжээлшгүй эрхтэй ганцаар захирч байх үедээ таслан зогсоож, үйлдвэр барих ажлыг эхлүүлье гэвэл чадах л байсан, даанч мань хүнд хувьд нь ашиггүй учраас хөдлөөгүй!!!
Зочин 2023-09-22 70.18.246.168
F Russia.
з 2023-09-22 202.126.90.106
бусдын гар харж гуйлгачин болохоо больё.
Иргэн 2023-09-22 124.158.64.13
ер нь хамгийн чанаргүй бензиныг оросууд ианайд шахдаг. бид түүнийг нь хуучин муу машиндаа хийгээд эвддэг. түүнийгээ засах гэж мөнгөө үрээд улам ядуурдаг. одоо энэ байдлаасаа бүгдээрээ салцгааяа.
Зочин 2023-09-22 124.158.64.13
үүнээс айх тэвдэх хэрэггүй дээ. бүх машин зогсоно л биз. ямарч түгжрэлгүй явган гүйцгээж эрүүл болох хэрэгтэй. мөн энэ хугацаанд шатахууныхаа үйлдвэрийг нэн яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй. мөн францтай хйих гэрээгээ яаравчлаад сэлэнгэ мөрний эрэг дээр атомын цахилгаан станц барих хэрэгтэй. сэлэнгэ мөрний усаар ректороо хөргөөд л харин сайхан болох юм байна.
Зочин 2023-09-22 66.181.181.57
Зөвхөн Монголд зориулж eвро 2 шатахуун үйлдвэрлэдэг гэсэн, бид eр нь хог шаар л хэрэглэж байгаа ш дээ, энийг хэн ч хэлж ярьдаггүй, мэддэгчгүй
Зочин 2023-09-22 202.55.191.130
ene bol Orosiiin bish manai buruu shuu. bid nar hamgiin hyamdhan gej hudaldaj avdag
Иргэн 2023-09-22 124.158.64.13
энэ боломжийг ашиглаад арабын нефтээр баян орнуудтай гэрээ хийгээчээ. арабууд бол төл малын мах иддэг. тийм учраас малынхаа махаар нефтийг нь авах бүрэн боломжтой.
Зочин 2023-09-22 59.153.85.75
Tenegteerei
Цор ганц үнэн 2023-09-22 192.82.92.204
Ер нь хориглосон ч зүгээрдээ, бидний Монголчууд өөрснөө нефть нэрж бензинтэй болно, ямар хайх биш байх юм ш дээ. Мөн нэмээд эрчим хүч экспортлох асуудлыг бас зогсоох хэрэгтэй байна, бид нэг хоёр жил лаа чүдэнз ашиглаж байгаад усан, нүүрс, атом цөмийн ЦС-тай боломз. Ернь 1 хөршөөс хамааралтай хараат бус байдлаас гарах нь Туурга тусгаар улсад цаашид тун хэрэгтэй. Энд ямар нэгэн улс төр, ах дүүгийн харилцаа, өрөвдөх өрөвдүүлэх, гомдох тэмцэх асуудал байхгүй цорын ганц үнэн л энэ.
Зочин 2023-09-22 202.9.46.64
атомын ц/станц барих, ангараг гариг руу монгол хүн нисгэх, метро барих г.м монгол улс сүүлийн 30 жилд 3 дахь явган хүний гарцаа барьж дуусаагүй байна.
Зараа 2023-09-22 124.158.68.98
Орос улс тодорхойгүй хугацаагаар А-92 , А-95 бензиний экспортыг зогсоолоо, харин цөөн улсруу (Беларусь, Казахстан + 4-5 улс) хэвийн хэмжээнд нь экспортолно гэжээ. Эдгээр улсад Монгол багтаагүй л байна лээ
Иргэн Амгалант 2023-09-22 66.181.180.254
манайхны авдаг муу чанарын бензин, түлш хоригт орохгүй биз
Зочин 2023-09-22 66.181.168.8
түгжрэлийн сайдын ажил дууслаа даа
Зочин 2023-09-22 185.216.32.51
Дотооддоо тосоо яая гэж байж хязгаар тавина гэдэг зүгээр л дарамт.
Зочин 2023-09-22 103.161.242.118
Одоо л энийг ашиглаад оросоос бензин түлшний хамаарлаа зогсоох хэрэгтэй. Бид зөв талдаа зогсож байна. Аль болгон оросоос хамаарч дарлуулж байх юм.
Зочин 2023-09-22 66.181.180.103
За даа, нэг цахилгаан машин аваад уначихад энэ толгойны өвчнөөс бүр мөсөн сална доо. Айх юм алга.