"Ангарский үйлдвэрийн евро-2 авто бензин тогтоолд хамаарахгүй байх магадлалтай"

Хуучирсан мэдээ: 2023.09.22-нд нийтлэгдсэн

"Ангарский үйлдвэрийн евро-2 авто бензин тогтоолд хамаарахгүй байх магадлалтай"

"Ангарский үйлдвэрийн евро-2 авто бензин тогтоолд хамаарахгүй байх магадлалтай"

ОХУ-аас шатахууны экспортоо түр хориглосон асуудлаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл /2023.09.22/ хийлээ.


Тэрбээр “Өчигдөр ОХУ-ын Засгийн газрын 2023 оны есдүгээр сарын 21-ны 15/35 дугаартай ОХУ-аас арилжааны бензин дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай тогтоол гарсан. Уг тогтоол Гадаад харилцааны яамнаас албажиж, манай яаманд ирсэн.

Гол агуулга нь тодорхой нэр төрлийн дизель түлш болоод авто бензиний экспортод хориг тавьсан. Тодорхой нэр төрлийн дизель түлш гэхээр Евро-Азийн гаалийн кодын ангиллаар заасан зарим нэр төрлийн дизель түлшийг экспортлох боломжтой.

Энд манайх руу "Роснефт" компаниас экспортолж буй дизель түлш багтах боломжтой гэж харж байгаа. Эцсийн шийдвэр хоёр хоногийн дараа гарна. Тогтоолыг уншаад үзэхэд манай импортолж буй дизель түлш энэ хоригт багтаагүй байна гэж ойлгож болно. Гэхдээ бид үүнийг тодруулж байгаа. АИ-92, АИ-95 шатахууны хувьд хоригт орсон байна. Тогтоол гарах болсон гол шалтгаан нь улс төрийн шалтгаан байхгүй.

Гурван сарын өмнөөс ОХУ-ын дотоодод шатахууны үнэ зах хязгаар нутгаар нэмэгдсэн. Үүнийг үнийг нь тогтворжуулах арга хэмжээг ОХУ шат шатандаа авсан. Энэ арга хэмжээний хүрээнд өчигдрийн тогтоол гарсан. Зөвхөн Монгол Улс багтаагүй. Дэлхийн бүх улс хамаарагдаж байгааг хэлье.

ОХУ дотооддоо шатахууныг дийлэнх тохиолдолд евро-5 ангиллын бензин хэрэглэдэг. Манай хэрэглэж буй нь евро-2 гэдгийг та бүхэн мэдэж буй. Тиймээс “Ангарский” үйлдвэрийн евро-2 авто бензин энэ тогтоолд хамаарахгүй байх магадлалтай. Үүнийг хоёр хоногийн дараа мэдээлнэ.

Тогтоолд Засгийн газрын комиссын хоорондын гэрээтэй бол хамаарахгүй байх магадлалтай гэсэн үг өгүүлбэр байгаа. “Роснефт” компанитай тогтоол гарснаас хойш өчигдөр орой олон цаг ярилцлаа. ОХУ-д үнэ өсч буй гол шалтгаан компаниудад татаас өгдгийг зогсоосонтой холбоотой юм билээ. Татаас зогсоод гурван сар болсон учраас компаниуд экспортод борлуулах сонирхолтой болсон дотооддоо тул үнийг буулгах арга хэмжээ авч байна гэж ойлгож болно.

Роснефт” компаниас шатахууны 85 хувийг импортолж авдаг. Энэ хоригт ОХУ-ын томоохон компаниуд буюу Роснефт, Газпорм гэх компаниуд хамаарагдаагүй байх гэж харж байна.

Нэмэлт мэдээлэл өгөхөд, энэ сарын 23-25ны хооронд Төрийн Думын дарга ноён В.Володин айлчилж байгаа. Энэ айлчлалын хүрээнд төрийн дээд түвшинд асуудал яригдахаар бэлтгэгдэж байна. Дизель түлшний нөөц түүхэнд байхгүй хэмжээний хангалттай байна. Засгийн газраас тогтоосон 30 хоногийн нөөцөөс илүү байгаа. Өөр улсаас шатахуун импортлох боломж хомс байна. Мэдээж, Арабаас очоод бензин авъя гэвэл өгнө. Гэхдээ тээвэрлэлтийн үнээс шалтгаалаад боломжгүй.

Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 2490 төгрөгөөс хэтрэхгүйг албан ёсоор хэлье. Дизель түлшний хувьд нийлүүлэлтийн үнэ өсч байна. Гэхдээ ургац хураалтын энэ үед өсгөхгүй байх талаас нь чармайлттай ажиллаж байна.

Хоногийн нөөц хангалттай байгаа ч гэсэн ачилт 7-10 хоног доголдоход Монгол Улсад асуудал үүснэ. Тогтоолтой холбоотой асуудлаар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас өмнө эцсийн шийдвэр гарна гэдэгт бүрэн итгэж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж