Байден Бразилын ерөнхийлөгчийг "анив"

Байден Бразилын ерөнхийлөгчийг "анив"

Байден Бразилын ерөнхийлөгчийг "анив"

АНУ-ын ерөнхийлөгч Байден өчигдөр хамтарсан арга хэмжээнийхээ дараа тайзнаас буухын өмнө Бразилийн ерөнхийлөгч Луйс  Лулатай гар барихаа мартаж, эвгүй байдалд оржээ. Тэрбээр Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын хурлын үеэр тайзнаа Лулагаас гадна Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал Гилберт Хунгбо нартай хамт гарч, ажилчдын эрхийн асуудлаар ярьсан аж. Энэ үеэр тэрбээр Гилберт Хунгботой гар барьсан ч Лулаг мартчихсан бөгөөд явж байхдаа үүнийгээ анзаарч зог туссан ч үзэгчид рүү гар даллачихаад яваад өгсөн байна.

Тэр агшинд Лула түүн рүү гар барихаар ойртож явсан ч Байден өөр зүгт явж байгааг нь анзаараад эргэж хараад гараараа тайз руу зангажээ. Лула тайзнаас буухдаа илтэд эгдүүцсэн байдалтай байсныг эх сурвалжууд онцлов.

Түүний бичлэгийг үзсэн хүмүүс 80 хүрсэн Байдены нас нь түүний ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдох, дахин сонгогдох кампанит ажилд нь нөлөөлсөн хүчин зүйл болж байгааг мэдэгджээ. 

"Associated Press" агентлагийн өнгөрсөн сард явуулсан санал асуулгаар, америкчуудын 77 хувь нь Байденыг хоёр дахь удаагаа ажиллахад хэтэрхий хөгширсөн гэж хариулжээ. Бүгд найрамдахчуудын 89 хувь нь энэ байр суурийг илэрхийлж байсан бол Ардчилсан намын 69 хувь нь Байденыг цаашид ерөнхийлөгчөөр ажиллах чадамжгүй гэж үзсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: FOX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-22 101.189.22.137

BAIDEN TRAM P BAYRTAI GEH ESTOI….ZUNUGUUD …ODOO AMARDAA…AMERIKT OLON SAIHAN HUMUUS BGAASHDEE…HI HI..

Avatar

Зочин 2023-09-22 66.181.161.78

Лулаг аних гэхгүй л дээ. Аних чинь шал өөр утгатай жаргон. Лула уурласан, эгдүүцсэн. Тэгэхээр санаатай буюу, санамсаргүйгээр үл тоосон байхгүй юу. Энэ нь шал өөр утга агуулгатай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж