АНУ-ын ерөнхийлөгч Байден өчигдөр хамтарсан арга хэмжээнийхээ дараа тайзнаас буухын өмнө Бразилийн ерөнхийлөгч Луйс Лулатай гар барихаа мартаж, эвгүй байдалд оржээ. Тэрбээр Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын хурлын үеэр тайзнаа Лулагаас гадна Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал Гилберт Хунгбо нартай хамт гарч, ажилчдын эрхийн асуудлаар ярьсан аж. Энэ үеэр тэрбээр Гилберт Хунгботой гар барьсан ч Лулаг мартчихсан бөгөөд явж байхдаа үүнийгээ анзаарч зог туссан ч үзэгчид рүү гар даллачихаад яваад өгсөн байна.
Тэр агшинд Лула түүн рүү гар барихаар ойртож явсан ч Байден өөр зүгт явж байгааг нь анзаараад эргэж хараад гараараа тайз руу зангажээ. Лула тайзнаас буухдаа илтэд эгдүүцсэн байдалтай байсныг эх сурвалжууд онцлов.
Түүний бичлэгийг үзсэн хүмүүс 80 хүрсэн Байдены нас нь түүний ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдох, дахин сонгогдох кампанит ажилд нь нөлөөлсөн хүчин зүйл болж байгааг мэдэгджээ.
"Associated Press" агентлагийн өнгөрсөн сард явуулсан санал асуулгаар, америкчуудын 77 хувь нь Байденыг хоёр дахь удаагаа ажиллахад хэтэрхий хөгширсөн гэж хариулжээ. Бүгд найрамдахчуудын 89 хувь нь энэ байр суурийг илэрхийлж байсан бол Ардчилсан намын 69 хувь нь Байденыг цаашид ерөнхийлөгчөөр ажиллах чадамжгүй гэж үзсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: FOX
Холбоотой мэдээ