"Blackpink"-ээс ганц л гишүүн гэрээгээ шинэчилнэ

"Blackpink"-ээс ганц л гишүүн гэрээгээ шинэчилнэ

"Blackpink"-ээс ганц л гишүүн гэрээгээ шинэчилнэ

"Blackpink" хамтлаг долоон жилийн ойн хүрээнд "Born pink" аялан тоглолтоо хийж, "YG entertainment"-тай байгуулсан гэрээ нь дуусч буйг зарласан. Гэхдээ 2023 онд гэрээ шинэчлэнэ гэж "YG entertainment"-аас мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн амралтын өдөр Сөүл хотод хийсэн хаалтын тоглолтынхоо үеэр хамтлагийн гишүүн Женни "Бид Blackpink хэвээрээ байх болно" гэж хэлсэн. Гэвч хамтлагийн гишүүдээс ганцхан Ружэ л гэрээгээ сунгаж буйг өчигдөр Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр мэдээлэв. Үлдсэн гишүүд нь шинэ агентлагтай гэрээ байгуулах боловч жилд зургаан сарыг хамтлагийн үйл ажиллагаанд зориулна гэлээ. 

Бусад гишүүний тухайд ирээдүйд жүжигчний чиглэлээр ажиллах сонирхолтой Жисүү болон Зүүн өмнөд Азийн хөгжмийн зах зээлийн өрсөлдөгчгүй од Лиза нар хэдэн арван саяар тоологдох онцгой гэрээний санал хүлээж авсан гэж "ALL KPOP" хуудас мэдээлэв. "YG entertainment"-тай Лиза 37.6 сая ам.доллараар гэрээлсэн байсан ч өнгөрсөн долоо хоногт гэрээгээ сунгахаас татгалзжээ. Харин Женнигийн талаар таамаглал одоогоор гараагүй байна.

Дөрвөн гишүүний гурав нь "YG entertainment"-тай гэрээгээ сунгахгүй гэх мэдээллийн дараа агентлагийн хувьцааны ханш Пүрэв гаригт 13.28 хувиар унажээ. Хувьцааны ханш сүүлийн таван сарын хамгийн доод түвшиндээ хүрсэн нь энэ юм.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD, ALL KPOP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
96
ХарамсалтайХарамсалтай
10
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-22 216.38.195.74

yuni zss

Avatar

rose 2023-09-22 202.126.88.146

Guij baina blackpink ergeed niileech

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж