18-р сургуулийн сурагчдын биеийн байдал сайжирч байна гэв

18-р сургуулийн сурагчдын биеийн байдал сайжирч байна гэв

18-р сургуулийн сурагчдын биеийн байдал сайжирч байна гэв

Нийслэлийн 18 дугаар сургуулийн зургадугаар ангийн 21 сурагч өчигдөр /2023.09.21/ бөөлжиж дотор нь муухайрсан шинж тэмдэгтэйгээр эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, сурагчид газ үнэрлэн хордсон байж болзошгүй гэх дуудлагын дагуу цагдаа, эрүүл мэндийн байгууллагууд газар дээр нь шуурхай ажиллажээ. Түүнчлэн хордсон хүүхдүүдийг ар гэрт нь хүлээлгэн өгч дөрвөн хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн юм.

Уг асуудлаар ЭХЭМҮТ-өөс тодруулахад “Одоогоор таван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал тогтвортой байгаа. Эмч нарын үзлэг хийгдсэн. Ямар шалтгаанаар хордсоныг нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарах байх” гэх мэдээллийг өглөө.

Мөн 18 дугаар сургуулийн зүгээс хичээлийг ирэх Даваа гариг хүртэл цахимаар оруулна гэлээ.

Нийслэлийн засаг даргын орлогч З.ТӨМӨРТӨМӨӨ:

-18-р сургуулийн хүүхдүүд толгой эргэж, бөөлжиж, суулгасан гэсэн албан мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд хамтран ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Нийслэлийн зүгээс эхний ээлжинд яаралтай арга хэмжээ авч сургуулийг түр хаагаад байна. Хордлого юунаас үүдэн гарсан талаар мэргэжлийн байгууллагууд л тодорхойлох тул, газ үнэртсэн гэх мэтээр таамаг дэвшүүлэхгүй байхыг хүсье. Дүгнэлт гартал цахимаар хичээллүүлэхээр болсон байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Gir 2023-09-22 45.154.108.18

mongoli's amazing education system

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

= Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

zochin 2023-09-22 202.72.245.206

omchii ,bas ugaar chaa saigui unertdeg .Chotiin agaariig cheverschuuleechee !!!

Avatar

Зочин 2023-09-22 103.212.118.40

Зарим сургууль цэцэрлэг маш муухай үнэртэй,эрүүл ахуйн шаардлага хангаагүй будгаар анги танхимаа буддаг. Тэрнээс хүн хордох нь тодорхой.

Avatar

Яах гээл байдийм бээ!! 2023-09-22 202.21.104.2

Сургуулийн орчинд хорт хий байршуулж үй олноор нь хордуулж а**х нь уу?? Сургууль буруутай! Байгаль орчны бохирдол хэрээс хэтэрч, хариуцлага сахилга бат гээч юм алга боллоо. Автуусанд суугаад явахаар гадна дотно талаасаа угаарын хийнд хордоод дотор муухайраад, хувцас хунарнаас хүртэл үнэртдэг. Замын хажуугаар явсан ч нуль угаар. Яах юм бээ??? Хотын захиргааныхаан! Энэ улсад ажил хийжбайгаа байгууллага байна уу? Хяналт, мэргэжлийн бүх тогтолцоо нурсан, тэнэг дарга нарт бүх эрх мэдэл төвлөрсөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж