Сургуулийнхаа урд, гарцан дээр өчигдөр /2023.09.22/ хоёр сурагч машинд дайруулж нэг нь газар дээрээ нас барсан харамсалтай осол гарсан. Тодруулбал, 12-13 насны хоёр сурагч сургуулийнхаа урд гарцан дээр машинд дайруулж нэг нь газар дээрээ нас барж нэг нь биеийн байдал хүнд ГССҮТ-д хүргэгдсэн байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр “ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасагт тухайн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Хүүхдийн баруун хөлний шагайн яс хугаралтай, биеийн байдал тогтворжсон.
Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л тусламж, үйлчилгээг үзүүлж байна” гэв.
Холбоотой мэдээ