Өнөөдөр /2023.09.22/ 05:30 цагт автобус шатаж байна гэх дуудлага мэдээлэл автобус баазад бүртгэгдсэн байна. Өглөө баазруугаа явж байсан учир зорчигчгүй явж байжээ. Одоогоор шатсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна гэлээ.
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өгсөн мэдээллээр "Тэнүүн-Огоо ХХК-ийн автобус төв бааз руугаа засвар хийлгэхээр явж байх замдаа 05:30 цагт мотор хэсгээсээ эхэлж шатсан.
Жолооч ганцаараа явсан, гэмтэж бэртсэн хүн байхгүй. Холбогдох байгууллагууд шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор үзлэг шалгалт хийж байна.
9-029 грааш дугаартай автобус зорчигчгүй явж байсан учир хөдөлгөөнийг шууд хязгаарлаж, галыг унтраах арга хэмжээ авсан" гэлээ.
Холбоотой мэдээ