Байден: Бүгд найрамдахчууд эсэргүүцсэн ч АНУ тантай хамт

Байден: Бүгд найрамдахчууд эсэргүүцсэн ч АНУ тантай хамт

Байден: Бүгд найрамдахчууд эсэргүүцсэн ч АНУ тантай хамт

Украины ерөнхийлөгч Зеленский НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дахь удаагийн чуулганд оролцохоор АНУ-д хүрэлцэн ирээд буй. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд өчигдөр /2023.09.21/ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзжээ. Зеленский айлчлалаа Капитол Хиллээс эхлүүлж, Пентагон, эцэст нь Цагаан ордонд зочлон, илүү их зэвсэг нийлүүлэхийг уриалсан юм. 

Харин ерөнхийлөгч Жо Байден "Бүгд найрамдах намынхан Украинд илгээх тусламжийг зогсооно гэж хэлсэн ч АНУ тантай хамт байх болно. АНУ ирэх долоо хоногоос Украины эртнээс хайж байсан Абрамс танкуудыг тээвэрлэж эхэлнэ" гэж хэлжээ.

Тэрбээр Украинд 24 тэрбум ам.долларын нэмэлт тусламж үзүүлэхээр Конгресст хүсэлт гаргаад буй. Тиймээс Конгрессын зөв шийдвэрт найдаж буйгаа хэлсэн юм. АНУ-ын Конгресс 113 тэрбум ам.долларын цэрэг, эдийн засаг, хүмүүнлэгийн тусламжийг хэдийнэ баталсан. Байдены Пүрэв гаригт зарласан 325 сая ам.долларын тусламжид агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг багтаж байна.

Зеленский "ATACMS" нэртэй тактикийн пуужингийн системийг АНУ-аас авахыг хүссэн боловч тусламжийн жагсаалтад хараахан багтаагүй байна. "ATACMS" нь 170 кг тэсрэх бодис агуулж, 300 гаруй км зайд байгаа байг онох чадвартай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэхдээ "Одоохондоо тус системийг өгнө гэж ерөнхийлөгч Байден зарлаагүй ч ирээдүйд ашиглахаас татгалзаагүй" гэжээ. 

Эх сурвалж: NY TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-22 38.42.106.107

Танк өгөхгүй л дээ. Оросууд эрт орой олзлоод ураж төнхөөд сайн муу ил далд бүгдийг нь мэдчийшт

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.180.149

Ukr iig zevsegleh tusam dain urgujinu duu Ukr uuruu l ehluulsen

Avatar

SHD 21 2023-09-22 202.9.40.198

Далайн цаана байгаа сэм өвгөн та нөрт хэзээч тус болохгүй.

Avatar

SHD 21 2023-09-22 202.9.40.198

энэ нэг ах дүү нарыг хооронд нь байлдуулдаг еврей залуу болимоор юмаа. найрамдаад аятайхан амьдраач. Ганц бөөрөнхий дээр амьдарч байж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж