09:00 цагт
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг хамтран "Нэг бүс нэг зам-Санаачилга 10 жил: Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурал Гадаад харилцааны яаманд зохион байгуулна.
11:00 цагт
-"Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.
-Уул уурхайн сайд Ж.Ганбаатар яаман дээрээ мэдээлэл хийнэ.
-Талийгаач Г.Ганжаргалыг амь насаа алдах үед хамт байсан эмч, багш нарыг шинжээчийн бүрэлдэхүүнд оруулж дүгнэлт гаргах гэж байгааг эсэргүүцэж талийгаачийн ар гэрээс УЕП-ын гадна хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 8600-5008.
-Зүрх судасны мэс засалч эмчээр төр болоод хувийн хэвшилд ажиллаж буй эмч нар нэгдлийн зүрх шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо нутагшуулах зорилго бүхий “Монголын зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг” “БНСУ-н цээжний хөндий, зүрх судасны мэс заслын нийгэмлэг”-үүд нь MOU гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ зохион байгуулна. Холбоо барих дугаар: 99686869, 88881207, Байршил: Улсын гуравдугаар төв эмнэлэг
11:40 цагт
"Эрүүл мэндийн салбарын технологи-2023" олон улсын үзэсгэлэн "Мишээл Экспо" төвд эхэлнэ.
14:00 цагт
Монгол Улс, Германы Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээг 2023 оны есдүгээр сарын 28-ны өдөр Төрийн Ордны Их Чингис танхимд 08:30-12:30 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцээ нь Монгол, Германы хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явцын талаар хэлэлцэж, төслүүдэд олгох германы талын санхүүжилтийг баталгаажуулах суурь болдог бөгөөд Монголын талаас ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн ба Төв Азийн хэлтсийн дарга Яннис Неофиту ахалж ажиллана.
Энэхүү хэлэлцээний үр дүнгээр байгуулах протоколд талууд гарын үсэг зурах, хэвлэлийн мэдээ гаргах үйл ажиллагаа өнөөдөр эхлэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Д.Нарантуяа 88661175 (ЭЗХЯ-ны мэргэжилтэн)
18:30 цагт
Уран бүтээлч СТА Ж.Болортүвшингийн бие даасан “Алтан холбоос” үзэсгэлэнгийн нээлт “Улаан гэр” галерейд болно. Үзэсгэлэн аравдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ. Утас: 11-319017.
Холбоотой мэдээ